Monday, August 13, 2012

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг байгуулав

0 сэтгэгдэл
tsagdaaЦЕГ-ын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн газарт мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг саяхан байгуулжээ. Тусгай хэлтэстэй болсноор Монгол Улс энэ хэргийн эсрэг тэмцэж, илрүүлэх чадамжтай болно гэж хуулийнхан үзэж буй аж. Одоогоор тус хэлтсийг толгойлох даргыг болон бүтэц бүрэлдэхүүний асуудал яригдаж байгаа юм байна.
Олон улсын судалгаагаар Монгол Улс мөнгө угаахад тохиромжтой орны тоонд ордог байна. Өнөөдрийг болтол манай улсад мөнгө угаасан хэрэг гарч байгаагүй ч мөнгө угаасан байж болзошгүй гэсэн тодотголтой шалгагдаж байсан хэргүүд бий. Харамсалтай нь ийм хэргүүдийг мөрдөн байцаагч нар шалгаад холбогдох байгууллагуудад шилжүүлдэг. Харин шүүх , прокурорын шатанд хэрэгсэхгүй болгодог аж. Иймд тусгай хэлтэстэй болж байж энэ төрлийн хэрэгтэй тэмцэх бөгөөд гаднаас орж ирж буй их мөнгөний урсгалд давхар хяналт тавьж чадах гэнэ.