Thursday, August 16, 2012

Барилгын материалын үнэ аравдугаар сар хүртэл буурахгүй нь

0 сэтгэгдэл

Намрын сэрүүн ойртож буй энэ өдруүдэд хүмүүс засварын ажлаа амжуулахаар ид шамдаж байна. Харин та засвараа арай эхэлж амжаагүй байгаа бол дараах мэдээллийг анзаараарай. Танд барилгын материалын үнэ ханшийн мэдээлэл өгөхөөр 100 айл орчмын худалдааны төвүүдээр орлоо. "Жоби", "Одкон", "Атлас центр" зэрэг томоохон худалдааны төвүүдээр худалдаалагдаж буй барилгын материалиуд аль улсад үйлдвэрлэгдсэнээсээ шалтгаалаад үнэ нь харилцан адилгүй байна. Үнийн хувьд хамгийн хямд нь Хятад улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд байх бөгөөд үнэтэй нь Германых байна. Жишээ нь бүргэд хаалга гэхэд л зөвхөн Хятад улсад үйлдвэрлэгдсэн хэрнээ 130-800 мянган төгрөгийн хооронд зарагдаж байв. Үнэ нь өсөх тусам хаалганы хэмжээ нэмэгдэхээс гадна төмрийн чанар, дулаалга зэрэг нь сайжирч, цоожны углуурга нь олон болдог аж. Тиймээс та бүргэд хаалга болон ариун цэврийн өрөөний ванн, суултуур, угаалтуур зэргээс авахуулаад бүхий л төхөөрөмжийг өөрийн боломжинд тохируулан сонголтоо хийж болох нээ. Худалдаачид "Барилгын дотоод засварт хэрэглэдэг материалуудын үнэ зуны улиралд бага багаар нэмэгддэг. Аравдугаар сар хүртэл бууна гэж байхгүй. Улам л нэмэгдээд байна" гэлцэж байв. Харин үнэ нэмэгдсэн шалтгааныг вальютын ханшийн өсөлт, тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн, эрэлт хэрэгцээ өссөн зэргээр тайлбарлах аж.
100ail100 айл дахь худалдааны төвүүд дэх барилгын материалын үнэ ханш өчигдөр өдрийн байдлаар ямар байсныг толилуулья.
Плита
Ханын плита 30:60 см хэмжээтэй нь 1800-3800 төгрөг, 30:45 см хэмжээтэй нь 1100-2500 төгрөг, 25:60 см хэмжээтэй нь 3800 төгрөг, 30:30 см хэмжээтэй нь 900-2500 төгрөг
Шалны плита 30:30 см хэмжээтэй нь 800-4000 төгрөг, 60:60 см хэмжээтэй 3000-6000 төгрөг, плитаны цавуу 11000-13000 төгрөг, плитаны хүрээ 2500-6500 төгрөг, 107 цавуу 20 литр нь 8000 төгрөгөөр худалдаалж байлаа.
Паркет
Герман модон шал 20:80 см хэмжээтэй нь модныхоо төрөл зүйлээс шалтгаалаад 48-105 мянган төгрөг, паркет 20:80, 120:18 см паркет 16000 төгрөг, Хятад паркетан шал 1.2 метр урт 20см өргөн 0.8 см зузаантай нь 7000-8000 төгрөг, 1.2 метр урт 20см өргөн 1.2 см зузаантай, тостой буюу ус чийгний хамгаалалттай шал 9800-15000 төгрөг, тосгүй зузаан шал 9000-9500 төгрөг, лактай шал 14000-16000 төгрөг, хулсан шал 35000-38000 төгрөг, шалны хүрээ 1800-3000 төгрөг, лампир дөрвөн метр нь 4500 төгрөг, зургаан метр нь 6500 төгрөг, лампирийн хүрээ 2500-3000 төгрөгийн үнэтэй байв.
Замаск
Солонгос замаск 25 кг нь 45000 төгрөг, Хятад замаск 25 кг 4500 төгрөг, 30 кг 6000-7000 төгрөг, хар замаск 25 кг нь 7000 төгрөг, угаадаг замаск 9000 төгрөгийн үнэтэй.
Будаг
Герман будаг нэг литр 9500 төгрөг, пигмент 2.4 л 24000 төгрөг, шүршдэг будаг 0.2 л 5000 төгрөг, Орос будаг нэг литр нь 5000 төгрөг, Солонгос шалны будаг 18 литр нь 180-185 мянган төгрөг, Хятад будаг нэг литр 2000-2500 төгрөг, 18 литр савлагаатай хятад будаг зэрэглэлээсээ хамаараад 32, 33, 34 мянган төгрөгийн үнэтэй байв.
Эмульс
Герман гадна ханын, 17л 74000-69000 төгрөг, гадна ханын 10 литр 54000-46000 төгрөг, гадна ханын 7.5 литр 40000, дотор ханын 5л 16,000, дотор ханын 18л 39000, дотор ханын 20 л 28000-23000 төгрөг, дотор ханын 7.5л  48,000-45000 төгрөг, дотор ханын 2.5л 15000 төгрөг аж.
Солонгос дотор ханын эмульс дөрвөн литр нь 17000 төгрөг, гадна ханын эмульс дөрвөн литр нь 19000 төгрөг, Хятад 18 литр 8.500-9500 төгрөг, Орос гурван литр 6000-6500 төгрөг, Монгол 20 литр 8000 төгрөг, 10 литр 6000 төгрөг, дөрвөн литрийг нь 4000 төгрөгөөр зарж байв.
Тоосго
Хятад тоосго ширхэг нь 280 төгрөг, Монгол ширхэг нь 650 төгрөг, хайрган блок ширхэг нь 900-1200 төгрөгөөр худалдаалж байв.
Цемент
Хятад цемент 50 кг нь 9500-12000 төгрөг, элс 50 кг-ыг нь 1500 төгрөгөөр зарж байв. Харин дотоодын үйлдвэрийн цемент сүүлийн хэдэн сар огт худалдаалагдаагүй гэнэ.
Ханын цаас
Герман обой хэмжээ загвараасаа шалтгаалаад 25-40 мянган төгрөг, Украйн 3800-17500 төгрөг, обойн хүрээний цавуу 3500, обойн цавуу 3000 төгрөг, Хятад цаасан обойг 3500-14000, Хятад хулдаасан обойг 14-50 мянга, Солонгос 48000, Орос хулдаасан обойг 48-50 мянган төгрөгөөр худалдаж байлаа.
Хаалга
60, 70, 80, 90 см өргөнтэй хуулгатай, дотор модон хаалга, кропны хамт 70 мянган төгрөг, бүргэд хаалга 130-900 мянган төгрөгийн ханштай байв.
Хадаас
120-170 мм урттай хадаас кг нь бөөний үнээр 1700, жижиглэнгээр 2000 төгрөг, 200, 150, 60, 50 мм урттай хадаас кг нь бөөний үнээр 1900, жижиглэнгээр 2200 төгрөг, 40 мм урттай хадаас кг нь 2200 төгрөг, 30,20,16,10, 0,5 мм урттай хадаас кг нь бөөний үнээр 2500 төгрөг, жижиглэнгээр 3000 төгрөгийн үнэтэй байлаа.
Нимгэн төмөр
Хоёр метр квадрат 0.2-0.9 мм зузаантай гөлмөн төмөр 7-19 мянган төгрөг, дээврийн төмөр 0.6 мм зузаантай бол метр квадрат нь 3500 төгрөг, 1.0 мм зузаантай бол 4500 төгрөгөөр өнгөний сонголттойгоор худалдаалж байв.
Вакум цонх, хаалга
Вакум цонх хаалга метр квадрат нь 70000 мянган төгрөг (хүргэлт, суулгалтын үнэ нь багтсан. Хоёр жилийн баталгаат хугацаатай) юм байна.
Хар цаас, шахмал болон чулуун хавтан

15 метр урттай хятад хар цаас 19 мянган төгрөг, Орос 10 метр хар цаас чулуутай нь 20000 төгрөг, чулуугүй нь 21000 төгрөг, 18 мм зузаантай чулуун хавтан өнгөнөөсөө шалтгаалж метр квадрат нь 25-85 мянган төгрөг, 2.44:1.22 метр шахмал хавтан нимгэн зузаанаасаа шалтгаалж 21-26 мянган төгрөг, 2.44:1.22 метр зоргодсон хавтанг 17500-19500 төгрөгөөр тус тус худалдаж байв.