Thursday, August 16, 2012

Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж нас барсаар байна

1 сэтгэгдэл

-Нөхөртөө зодуулсан эмэгтэй эмнэлэгт хүргэгдээд нас баржээ-
Гэр бүлийн хүмүүс хоорондоо зодолдоод байна гэхэар эр эмийн хооронд илжиг бүү жороол гээд ойр орчмын хөршүүд нь тоодоггүй. Гэтэл энэ хэрэг жирийн нэг гэр бүлийн маргаан биш эрүүгийн хэрэг, тэр дундаа хүн амины хэрэг болон хувирч байна. Эмэгтэйчүүд нөхөртөө зодуулж эрүүл мэндээрээ хохирч, улмаар амь насаа алдсаар байна. Уг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай Монгол Улсын хуулийн 5.1.1-д "Гэр бүлийн хүчирхийлэл" гэж гэр бүлийн хүрээнд энэ хуулийн 3 дугаар зүйлд заахдаа тодруулбал, "Аль нэг этгээд нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсвэл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ" гэж заажээ.
Хэрвээ танихгүй хэн нэг этгээдийг цохиод унагачихвал гэмт хэрэг болдог. Харин гэр бүлийн гишүүнээ цохичихвол гэмт хэрэг биш ч юм шиг. Хэдийгээр гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг хууль байгаа боловч хэрэгжилтийн шатандаа учир дутагдалтай байгаа билээ.
Түүнчлэн үнэндээ манай гэр бүлүүдийн дийлэнх хувь нь их бага хэмжээгээр гэр бүлийн хүчирхийлэлтэй амьдарсаар л байна. Хүчирхийлэл гэхээр л заавал зоддог нүддэг байх албагүй. Тухайлбал, Эдийн засгийн хараат байлгах, хүсээгүй бэлгийн харьцаа, хэл амаар байнга доромжлох, бусдаас тусгаарлах гэх мэт олон янз. Гэр бүлийн хүчирхийлэл дотно хүмүүсийн хооронд үйлдэгддэг болохоор нууцлагдмал байдаг аж. Бас хэн ч гэсэн би нөхөртөө зодуулаад гээд яриад байхгүй. Мөн энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь иргэд найз мөхдөөрөө нийлж улмаар архидан согтуурах нь их байдаг. Үүний улмаас энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна. Сүүлд гарсан энэ төрлийн гэмт хэргүүдийн ойрын жишээг дурьдвал. Чингэлтэй дүүрэгийн XII хороонд энэ сарын 13-нд согтууруулах ундаа хэрэглсэн үедээ 22 настай эрэгтэй Т нь эхнэр болох 21 настай А-г зодож танхайрчээ. Энэ бол цагдаагийн байгууллагад өдөр бүр ирдэг дуудлагын нэг нь. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэргийн хамгийн хөнгөн жишээ. Цаашилбал, Сүхбаатар дүүргийн XII хороонд энэ сарын 12-нд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 38 настай нөхрөө 39 настэй эхнэр болох Э нь согтуудаа маргалдан биенд нь хутгалсан хэрэг гарсан байна. Харин энэ төрлийн гэмт хэрэг хүндрээд ирэхээрээ нэгнийхээ амь насанд халдаж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн XVI хороонд Согоотын гудамжинд амьдардаг 34 настай Э нь энэ сарын 12-нд 35 настай эхнэрээ зодож танхайрсан байна. Үүний улмаас эхнэр нь эмнэлэгт хүргэгдэн эмчилгээгээ даалгүй нас баржээ. Мөн оны тавдугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат эрэгтэй М нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр 34 настай Б-г зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Нөхөртөө зодуулж, хүнд бэртсэн эмэгтэй Б эмнэлэгт хүргэгдэн ирсэн боловч шархаа даалгүй нас барсан эмгэнэлтэй хэрэг гарч байсан удаатай. Тухайн айл гурван хүүхэдтэй байсан гэдэг. Ийнхүү нэгэн гал голомтын амьдрал сүйрч, гурван хүүхэд өнчирч үлдсэн. Манайд гэр бүлийн хүчирхийллийг мөрдөн шалгахад учрах саадыг устгах гэр бүлийн хүчирхийллийн талаарх хэргийг мэдээлэх, шүүхэд татах болон ял оногдуулах явдал нь яагаад бага байгааг судалж, саадыг илрүүлэн, арилгах нь чухал байна. Мөн шүүх ажиллагаа болон нотолгооны эрх зүйн хэм хэмжээг шинэчлэх хэрэгтэй мэргэжилтнүүд онцолж байгаа. Ингэхдээ эмэгтэйчүүдийг гомдол гаргахыг нь хориглож болохгүй. Шүүх болон мөрдөх ажиллагааныхаа явцад гомдол гаргагч, гэрч болон бусад этгээдүүдийг ямар нэг хариу арга хэмжээ, айлган сүрдүүлэх явдлаас хамгаалах нь чухал байна.
Мөн хүчирхийлэл нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа архидалт, ядуурал зэрэг үзэгдлүүдтэй харилцан хамааралтай байдаг байна. Нэг үгээр хэлбэл, ядуурал, ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр нийгэмд хүчирхийлэл нэмэгдэж байдаг аж. Гарч байгаа гэмт хэргийн дийлэнх хувийг архидан согтуурч, ухаанаа алдсаныхаа дараа үйлдсэн гэх тайлбар дагалддаг. Архидалт нь хүчирхийллийг дэвэргэхэд хүргэж байгаа гол хүчин зүйл болдог. Түүнчлэн манай улсын насанд хүрсэн хүн амын 51.2 хувь нь архийг байнга хэтрүүлэн хэрэглэж байна. Мөн манай улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдаад найман жил болж байгаа аж. Харин гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид уг хуулиар олгогдсон боломж, хамгаалалтыг хүртэж чадахгүй хохирсоор л байна.


1 comment

February 27, 2022 at 8:35 PM

Best Casino in Thailand - Deposit, get a bonus and play in
All the gambling sites 안전한 바카라 사이트 in Thailand are 호날두 주니어 carefully selected and operated by one or 온라인 바카라 사이트 more reputable online 포커 족보 casinos that offer you a real 온라인슬롯사이트 cash play option

Reply
Post a Comment