Thursday, August 16, 2012

Засгийн газрын бүтцийг танилцуулж байна

1 сэтгэгдэл

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд яг одоо Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснээ танилцуулж байна. Төслийн танилцуулгаар  Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг  Байгаль орчин ногоон хөгжлийн яам болгож үндсэн чиг үүргийн яам болгосон. Хөдөлмөрийн яамыг тусад байгуулахаар болсон нь иргэнээ ажилтай болгох.
Харин Нийгмийн хамгааллын яам нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамж үйлчилгээ үзүүлэх зорилготой Хөдөлмөрийн яамнаас тусдаа үйл ажиллагаа явуулна. Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг Уул уурхайн яам болгож Эрчим хүчний яамыг тусдаа үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзсэн. Үндэсний Хөгжил шинэтгэлийн хороо нэртэй агентлагийг Эдийн засгийн яам болгосон. Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны  салгасан нь аймгийн төвийг хот болгож хөгжүүлэх зорилготой. Энэ нь боломжийн замтай, дулааны цахилгаан станцтай, хүмүүс оршин суух боломжтой орон сууцтай байхаар төлөвлөж ажил хэрэг болгох ёстой. Энэ үүднээсээ Барилга хот байгуулалтын яамыг тусад нь салгасан гэх мэтээр танилцуулга үргэлжилж байна.

1 comment

Anonymous
January 30, 2022 at 1:14 PM

Baccarat - Wurrione
Who are the best 1xbet korean online Baccarat websites? 바카라 · Baccarat 인카지노 Baccarat Rules · Baccarat Baccarat Basics · Baccarat Baccarat.

Reply
Post a Comment