Tuesday, August 14, 2012

Колумбын орон нутгийн удирдагч алагджээ

0 сэтгэгдэл

Колумбын зүүн өмнөд хэсэгт Наса овог болон зүүний босогчдийн зөрчлөөс болж уг овгийн удирдагч алагдсан байна. Нутгийн иргэд Засгийн газрын цэрэг цагдаа болон босогчид гээд бүх зэвсэгтнүүдийг газар нутгийг нь чөлөөлөхийг шаардаад байсан юм.
Засгийн газар болон “ФАРК” босогч бүлэглэл хоорондын тулааны хохирогч байсаар залхсан иргэд ийнхүү өөрсдөө арга хэмжээ авч эхэлсэн нь эргээд удирдагч нь амиа алдахад хүргэжээ.
Амиа алдсан удирдагчийг Лисандро Тенорио гэдэг бөгөөд гуч гаруй жил Наса нутгийн зөвлөлийн даргын албыг хашжээ.
Овгийн уулзалт хийхээр 15 мянга орчим Наса овгийн гишүүд цугласан байжээ.