Tuesday, August 14, 2012

Маргааш усан спорт төвийн нээлт болно.

0 сэтгэгдэл

Нийслэлийн долоон дүүрэгт усан спорт сургалтын төв барихаар болсон. Энэхүү ажлын нэг нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн хойно байрлах Усан спорт сургалтын төв барих ажил нь дуусч, мэргэжлийн комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Тус спорт төвийн нээлтийн ажиллагаа маргааш болно.
Тус бассейн нь 25 метр урт, гурван замтай бөгөөд 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэ төвийг “Намуун дэвжих” ХХК барьж гүйцэтгэсэн. Эрүүл ахуйн хяналт өндөр шаарддаг бассейний усыг хүчилтөрөгчөөр байнга ариутгах технологи хэрэглэх юм. Дээвэр дээрээ сагсан бөмбөгийн талбай, фитнессийн өрөөнүүдтэй аж.