Tuesday, August 21, 2012

Та оффистой болохоор төлөвлөж байна уу?

0 сэтгэгдэл

Төв Азийн цээжинд орших Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот маань 370 гаруй жилийн түүхтэй билээ. Сүүлийн жилүүдэд хот маань өнгөө засч, хийц дизайн сайтай өндөр барилгууд сүр нэмнэ. Монголын барилгын салбарт орчин үеийн техник, технологи нэвтэрч дэлхийн хөгжилтэй хотуудаас дутахгүй интерьер дизайн, өвөрмөц шийдэл бүхий барилгууд сүндэрлэсээр байна.

“Герман Стандарт” ХХК-ийн 2012 оны төслийн хүрээнд баригдаж буй “GS TOWER” нь  Европын улсуудад мөрдөгдөж буй Оффисын барилгын стандарт дахь барилгын орон зай, техникийн шаардлага, ая тух, тогтвортой байдал зэрэг бүхий л шаардлагыг хангаж барихаар төлөвлөгдөж зураг төсөл нь хийгдсэн.”GS TOWER” нь оффисын барилгын АА (А зэрэглэлийн чанар, А зэрэглэлийн байршил) зэрэглэлийг хангаж, тухайн нутаг дэвсгэрийнхээ Ландмарк нь болох юм.
Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний ойр баригдаж буй бөгөөд, өвөрмөц дизайн шийдэлтэй, гадна хана нь шил, металл болон байгалийн чулуун хийцийг хослуулсан, их хотын дүр төрхийг бүрэн илэрхийлж, орчныхоо бусад барилгуудаас онцгойрч харагдах болно.B1 давхарт автомашины зогсоол, 1 давхарт үйлчилгээний төв, 14, 15-р давхарт ресторан, лоунж ажиллаж, 2-13-р давхруудыг оффисын зориулалтаар ашиглана. Сүхбаатарын талбайгаас 1 км хүрэхгүй зайтай. Бүх талаасаа автомашин болон явган зорчигч орох боломжтой зэрэг олон давуу талтай. “GS TOWER”-т оффистой болсноор танд байгууллагынхаа нэр хүндийг илүү өсгөх, бизнесийн орон зайгаа улам тэлэх өргөн боломж нээгдэх юм.


“А” ЗЭРЭГЛЭЛИЙН ОФФИС

”GS TOWER” нь загвар дизайн, барилгын чанар, засал тоноглол гэх мэт бүх үзүүлэлтээрээ Монгол Улсад тэргүүлэхүйц байгууламж болох юм. ”GS TOWER”-ын саруул цонхоор байгалийн гэрэл өдрийн туршид саадгүй орж, өрөө тасалгааг гэрэлтүүлэх бөгөөд хамгийн орчин үеийн оффисын тоног төхөөрөмжөөр тоноглогох нь нэр хүндтэй бизнесийн байгууллагын хэрэгцээ шаардлагыг бүх талаар бүрэн хангана. Үйлчлүүлэгчиддээ өрөө тасалгааныхаа тохижилт, зохион байгуулалтыг өөрсдийн хүсэлт, шаардлагын дагуу төлөвлөх бүрэн боломжтойгоороо давуу талтай.

Энэхүү ”GS TOWER”-т оффисын талбай худалдан авснаар та албан байгууллага, бизнестээ хамгийн ухаалаг, үнэт хөрөнгийг бий болгоод зогсохгүй, ажлын байрны тав тух, аз жаргалыг авчрах болно. Ингээд эцсийн сонголтыг ТАНД үлдээе. Сонголт тань мэргэн байх болтугай.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Жи Эс Проперти”компани



Захиалга авах утас: 7000-7007, 8810-7007, 8811-7007