Friday, August 17, 2012

Шинэ засгийн танхимын гишүүд тодорлоо

0 сэтгэгдэл
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлаад байгаа. Тэгвэл Засгийн газрын танхимын гишүүдийн нэрс тодорч дуусчээ. Тэднийг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх юм.
Засгийн газрын шадар сайд Д.Тэрбишдагва
Төгссөн сургууль, мэргэжил:
1974 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар дунд сургууль
1982 онд ХБНГУ-ын Гумбольдтын Их Сургууль Хүнсний инженер технологич мэргэжлээр
1992 онд ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн институтыг Менежментийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.
 Ажилласан байдал:
1982-1983 онд Улаанбаатар махконсервийн комбинатад цехийн мастер
1983-1984 онд Улаанбаатар махконсервийн комбинатад үйлдвэрийн технологич
1984-1986 онд Улаанбаатар махконсервийн комбинатад ерөнхий технологич
1986-1988 онд Улаанбаатар махконсервийн комбинатад үйлдвэрийн дарга
1988-1990 онд Германы Чөлөөт Залуучуудын дээд сургуульд орчуулагч багш
1992-1994 онд Германы Бернау хотын захиргаанд ахлах мэргэжилтэн
1994-2000 онд ”ТБД Андууд” ХХКомпаний ерөнхий захирал
2000-2002 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
2002-2004 онд Монгол улсаас ХБНГУ-д суугааОнц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн,  Хүнс, хөдөө аж ахуйн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал:
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны  800  жилийн ойн хүндэт медаль
2006 онд Алтангадас одон
2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
Гадаад хэл: англи,  герман,  орос
Цахим шуудан: terbishdagva@parliament.mn

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн сайд Ч.Сайханбилэг
Төрсөн он, сар, өдөр: 1969-02-17
Төрсөн газар: Дорнод аймгийн Баянтүмэн сум
Гэр бүлийн байдал: Эхнэр, гурван хүүхэдтэй
Боловсрол:
1986 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 45-р сургууль
1991 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль
1995 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль
2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургууль
Ажил эрхэлсэн байдал:
1991онд Монголын Залуучуудын холбооны ажилтан
1992-1997 онд Монголын Залуучуудын холбооны нарийн бичгийн дарга
1997-2003 онд Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч
1996-2000 онд Улсын их хурлын гишүүн
1998-1999 онд Улсын их хурлын гишүүн, Гэгээрлийн сайд
2002-2004 онд Хууль зүйн Е@Т товчооны захирал
2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
2004 -2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга
Шагнал:
1999 онд 2005 онд Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”
2006 онд “Алтан гадас” одон

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл
Боловсрол: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 жилийн 1-р дунд сургууль /1973-1983/
Свердловскийн Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургууль. /1983-1988/
Бизнесийн удирдлагын магистр. Олон Улсын Бизнесийн Дээд Сургууль. Москва./1992-1993/
Олон улсын бодлого судлалын магистр. Стэнфордын ИС /2003-2004/
Удирдлагын хөтөлбөр. Йелийн ИС /2006/
Мэргэжил: Эдийн засагч. Бодлого судлаач
Ажлын туршлага:
Материал техникийн хангамжийн удирдах газарт мэргэжилтэн. Хөвсгөл. /1988-1991/
Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн дарга. Хөвсгөл /1991-1992/
УНДЕГ-т ахлах мэргэжилтэн. УБ /1993-1996/
УИХ-ын дэд даргын туслах /1996-1997/
“Өмч хувьчлал” төслийн менежер./1997-1998/
МУ-ын Ерөнхий сайдын шадар туслах /1998/
УИХ дахь Олонхийн бүлгийн ажлын албаны дарга /1998-2000/
УИХ-ын гишүүний зөвлөх /2000-2003/
“Эрх чөлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирал /2000-2004/
МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх /2004-2006/
“OGE” ХХК-ийн гүйцэтгэх захирал /2008-2009/
Гадаад Хэл: Орос, Англи
Гэр бүл: Нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
Төрсөн огноо: 1963 оны 3 сарын 3
Төрсөн газар: Улаанбаатар хот
Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Эрэгтэй, халх, ам бүл 6
Төгссөн сургууль, мэргэжил:
1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1979-1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
1982-1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
1990-2004 онд “Женко” ХХКомпаний Ерөнхий захирал
1997-2004 онд “Баянгол зочид буудал” ХКомпаний гүйцэтгэх захирал
1999-2004 онд “Мах Импекс” ХКомпаний гүйцэтгэх захирал
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
Шагнал:
1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
Гадаад хэл: орос, англи
И-Мэйл: battulga_kh@parliament.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
Төрсөн огноо: 1973 оны 2 сарын 26
Төрсөн газар: Увс аймгийн Улаангом сум
Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Халх, ам бүл 5
Төгссөн сургууль, мэргэжил:
1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1996 онд Японы Сэндай коллежи Цахилгаан холбооны инженер мэргэжлээр
1999 онд Японы Нагаока технологийн их сургууль Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
2000-2004 онд *Сэтгэшгүй трейд* ХХКомпанид дэд захирал
2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
Шагнал:
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
Гадаад хэл: орос, англи, япон
И-Мэйл: gantumur@parliament.mn

Уул уурхайн сайд Д.Ганхуяг
Төрсөн огноо: 1963 оны 12 сарын 14
Төрсөн газар: Архангай аймгийн Цахир сум
Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Х
алх, ам бүл 4
Төгссөн сургууль, мэргэжил:
1981 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль
1984 онд Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет
1985 онд Токио хотын Гадаад хэлний дээд сургууль
1989 онд Японы Киото хотын Политехникийн дээд сургууль Хими технологийн инженер мэргэжлээр
1990 онд Удирдлагын хөгжлийн институт
1996 онд АНУ-ын Колорадо мужийн Денверийн Их сургуулийн эдийн засаг менежментийн институт
1998 онд Тайландын Олон улсын аялал жуулчлал, менежментийн курс
1999 онд Тайваны Их сургуулийн Гадаад худалдааны курс тус тус төгссөн
Ажилласан байдал:
1989-1991 онд “Говь” хувьцаат компанид технологич инженер
1991-1993 онд “Бридж” ХХКомпанид дэд захирал
1993-2004 онд “Бридж” группийн ерөнхийлөгч
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2007-2008 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга
Ардчилсан намын ҮЗХ-ны болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгийн ерөнхийлөгч
“Монголын Ноос Ноолуурын Холбоо”-ны ерөнхийлөгч
“Баянзүрх Нийгмийн Хөгжил Сан”-гийн тэргүүн
Шагнал:
2003 онд Алтангадас одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Гадаад хэл: япон, англи, орос
И-Мэйл: gankhuyag@parliament.mn

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
Төрсөн огноо: 1963 оны 7 сарын 28
Төрсөн газар: Улаанбаатар хот
Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Халх, ам бүл 5
Төгссөн сургууль, мэргэжил:
1999 онд Отгонтэнгэр их сургууль Эрх зүйч мэргэжлээр
2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Хууль зүйн ухааны магистр
Ажилласан байдал:
1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд МХЗЭ-ийн хорооны дарга
1990-1992 онд Нийслэлийн МоАН-ын зөвлөлд Улс төрийн ажилтан
1992-1995 онд МҮАН-ын Хэрэг эрхлэх газарт ажилтан
1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн МҮАН-ын хорооны дарга
1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
2000 онд МоАН-ын дарга
2000 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн АН-ын дарга
2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
2005 оноос Нийслэлийн АН-ын дарга
2009 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал:
2006 онд Нийгмийн даатгалын хүндэт ажилтан
2006 онд Боловсролын тэргүүний ажилтан
2006 онд Алтангадас одон
Гадаад хэл: орос, англи
И-Мэйл: erdene@parliament.mn

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
Төрсөн огноо: 1960 оны 4 сарын 1
Төрсөн газар: Улаанбаатар хот
Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Халх, ам бүл 4
Төгссөн сургууль, мэргэжил:
1977 онд Нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль
1983 онд Москва хотын Эдийн засаг- статистикийн дээд сургууль Эдийн засагч- статистикч мэргэжлээр
1983 онд Москва хотын Улсын Их Сургуулийн дэргэдэх Улс төрийн дээд сургууль тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр
Ажилласан байдал:
1983-1992 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Комплекс импорт хангамжийн нэгдэлд мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга
1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, орлогч дарга
1992-1999 онд “Монгол түлхүүр” ХХКомпаний захирал, “Фортуна” группийн ерөнхийлөгч
1999-2000 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
2000-2004 онд “Монгол түлхүүр” ХХКомпанийн захирал
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
Шагнал:
2004 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан
2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
Гадаад хэл: орос, англи
И-Мэйл: batbayar_n@parliament.mn

Гадаад харилцааны сайд Л.Болд
Төрсөн огноо: 1961 оны 10 сарын 4
Төрсөн газар: Улаанбаатар хот
Үндэс угсаа, гэр бүлийн байдал: Эрэгтэй, халх, ам бүл 5
Төгссөн сургууль, мэргэжил:
1979 онд Нийслэлийн 10 жилийн 23-р дунд сургууль
1983 онд ХБНГУ-ын YЭ-ийн дээд сургууль тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1983-1984 онд Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлд зааварлагч
1984-1989 онд МYЭ-ийн төв зөвлөлд зааварлагч
1984-1990 онд Монголын оюутны холбооны орлогч дарга
1990-1992 онд МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
1992-1993 онд Монголын оюутны холбооны ерөнхийлөгч
1993-1996 онд “Бодь интернэшнл” ХХК-ны ерөнхийлөгч
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Голомт банкны ТУЗ-ын дарга
2004-2008 онд АМХЭГ-ын дарга
2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
Шагнал:
2005 онд ХБНГУ-ын Гавьяаны загалмайн одон
2005 онд Алтангадас одон
2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
2011 онд Цэргийн гавъяаны улаан тугийн одон
Гадаад хэл: орос, англи, герман, франц

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
Төрсөн огноо: 1971 оны 3 сарын 20
Төрсөн газар: Төв аймгийн Зуунмод
Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Халх, ам бүл 5
Төгссөн сургууль, мэргэжил:
1979-1989 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль
1994-1998 онд Монгол Улсын Их сургууль, Хууль Зүйн Сургууль тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1998 оноос МУИС-ХЗСургуульд багш
2004-2008 онд Нээлттэй академи ТББ-ын тэргүүн
2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга
2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн
2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн
2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
И-Мэйл: temuujin@parliament.mn
Вэб: www.parlament.mn

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
Төрсөн огноо: 1962 оны 4 сарын 24
Төрсөн газар: Улаанбаатар хот
Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Халх, ам бүл 6
Төгссөн сургууль, мэргэжил:
1980 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль
1986 онд Москва хотын Эдийн засгийн дээд сургууль Инженер эдийн засагч мэргэжлээр
1989 онд Монгол Улсын Их Сургууль Статистикч эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр, Докторант
Ажилласан байдал:
1986-1989 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд мэргэжилтэн
1989-1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн
1990 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд хэлтсийн дарга
1990-1992 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд тэргүүн дэд дарга
1992-1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч
1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996-1998 онд УИХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга
2001-2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд багш
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
2008 оноос УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
Шагнал:
1993 онд Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан
1997 онд Хүнс, ХАА-н тэргүүний ажилтан
2000 онд Байгаль орчны тэргүүний ажилтан
2003 онд Аялал, жуулчлалын тэргүүний ажилтан
2006 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан
2006 онд Алтангадас одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
Гадаад хэл: орос, англи
И-Мэйл: bayarsaikhan_ts@parliament.mn

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ
Төрсөн он: 1963 он
Ам бүл: 3
Төгссөн сургууль:
1981-1986 онд ОХУ-ын Уралын Их Сургууль төгссөн.
Ажилласан байдал:
“Ажнай” корпорацийн Ерөнхийлөгч, Монгол Улсын алдарт уяач

Эрүүл мэндийн сайд Н.Удвал
Төрсөн огноо: 1954 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн
Нас: 58 настай
Боловсрол, мэргэжил, зэрэг цол: Дээд боловсролтой, хүний их эмч, шинжлэх ухааны доктор
Ажил, албан тушаал/одоогийн/: МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Намын харъяалал, намын сонгуульт ажил: МАХН, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Ам бүл: 2.

Эрчим хүчний сайд М.Сономпил
Төрсөн огноо: 1965 оны 11 сарын 27
Төрсөн газар: Увс аймгийн Тэс сум
Төгссөн сургууль, мэргэжил: 1974-1984 онд Дархан хотын 1-р дунд сургууль
1984-1988 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургууль Ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Удирдлагын ухааны магистр Ажилласан байдал:
1988-1991 онд Ардын армийн дугаар ангид салаан захирагч, техникийн орлогч
1991-1995 онд Залуу Монгол ХХК-д менежер, захирал
1995-2004 онд Залуу Монгол Корпорацийн ерөнхийлөгч
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн БХЯ-ны сайд
2008-2012 онд Залуу Монгол Корпорацийн ерөнхийлөгч
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал:
2006 онд Алтан гадас одон
Цахим шуудан: sonompil@parliament.mn

Сангийн сайд М.Энхсайхан
Төрсөн он:1955 онд
Боловсрол: 1973 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 1978 онд Киев хотын улсын их сургууль төгссөн. Олон улсын харилцааны эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор. Орос, англи хэлтэй. АНУ, Япон, Германд мэргэжил дээшлүүлжээ. 10-р ангид байхдаа Олон Улсын Математикийн Олимпиадад оролцож, хүрэл медаль хүртэж байсан.
Ажилласан байдал:
1978-1988 онд Гадаад худалдааны яаманд эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга,
1989-1990 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал,
1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, УИХ-ын Байнгын хорооны дарга,
1992-1993 онд УИХ-ын гишүүн
1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайд
1998-2003 онд “Премьер интернейшнл” ХХК-нд захирал
2003-2005 онд Ардчилсан намын дарга
2004 онд УИХ-ын гишүүн.
2004-2006 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж байв.
2006 оны 1-р сараас 2008 он хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар томилогдон ажиллаж байв. 2006 онд Ардчилсан намаас гарч Үндэсний Шинэ Намыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажилласан. 2011 онд тус нам нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон солиход даргаар нь сонгогджээ. 2012 оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаяр даргатай МАХН тай МҮАН “Шударга ёс” эвсэл байгуулан оролцож УИХ-д бүлэг байгуулах боломж бүрджээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Дэмбэрэл
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн. 1990-1991 онд Австрали, АНУ, Япон улсад эдийн засгийн судалгаа сургалт, 1978-1981    онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн факультетыг тус тус төгсгөсөн.
Үндсэн албан тушаал:
Ази Номхон Далайн Орнуудын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны дэд ерөнхийлөгч
IСС-Mogolia Үндэсний Хорооны дарга
Монголын эвсэлд Үл Нэгдэх Хөдөлгөөний (Нам бус) дарга
Экспортыг   Дэмжих   болон   жижиг   дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын засгийн газрын зөвлөлийн гишүүн
Тулхтай хөгжлийн үндэсний зөвлөлийн гашүүн
Тулхтай хөгжлийн  Монголын Бизнесийн зөвлөлийн дарга
Монгол улсын Ерөнхийлөгчийн эрдэмтэн зөвлөлийн гишүүн Монгол улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
Бизнес Төлөөллийн хамтын зөвлөлдөх хорооны тэргүүн
ХХААЯ-ны яамны сайдын зөшюлийн гишүүн
Хууль зүй дотоод хэргийн яамны сайдын зөвлөлийн гишүүн

Зам тээврийн сайд А.Гансүх
Төрсөн он:1966 онд Улаанбаатар хотод төрсөн
Ам бүл: Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг
Боловсрол:1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Захиргааны эрх зүйч
2000-2001 онд МУИС-ын Хууль зүйн сургууль, Хууль зүйн ухааны магистр
Ажилласан байдал:1997-2000 онд Төрийн өмчийн хорооны эрх зүйн албанд хуульч хамтарсан үйлдвэрийн газрын хуулийн мэргэжилтэн
2001-2003 ХХБ-д Тамгын газрын захирал
2004-2006 Төрийн өмчийн хорооны хууль эрх зүйн газрын дарга
2007-2008 “Монголын өмгөөлөгчдийн холбоо”-ны өмгөөлөгч.
2008 онд Зам тээвэр барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан.
Гадаад хэл: Орос, англи хэлтэй

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
Төрсөн он сар: 1960 оны 01 сарын 03-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сум
Ам бүл: Эхнэр гурван хүүхэдтэй
Боловсрол:1977 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургууль
1981 онд Дархан хотын Политехникум Техникч мэргэжлээр
1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль Малзүйч мэргэжлээр
1997 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль Бизнесийн удирдлагын мэргэжлээр тус тус төгссөн.
Бизнес удирдлагын магистр
Ажилласан байдал: 1981-1984 онд Эрдэнэт хотын Уулын баяжуулах үйлдвэрт бригадын дарга
1988-1991 онд МХЗЭ-ийн Төв хороонд зааварлагч, Зохион байгуулагч
1991-1993 онд Монголын залуучуудын холбооны Гүйцэтгэх хорооны дэд дарга
1993-1997 онд Монголын залуучуудын холбооны Гүйцэтгэх хороонд Ерөнхий нарийн бичгийн дарга
1997-1999 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх
1999 онд Монголын үндэсний ардчилсан намын зөвлөх Хэлтсийн дарга
1999-2000 онд Улсын нөөцийн газрын дарга
2000 оноос Завхан аймгийн Ардчилсан намын дарга
2000-2003 онд Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт Нарийн бичгийн дарга
2001-2004 онд Монголын сумо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
2003-2004 онд Алтангадас ассоциацийн захирал
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Гадаад хэл: англи; орос;