Thursday, August 16, 2012

Солонгос улс руу дахин явах иргэд цөөн байна

1 сэтгэгдэл

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад эх орондоо ирээд дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтын бүртгэл өчигдрөөс эхэллээ. БНСУ-аас энэ жил зургаан мянган гаруй залуусыг гэрээгээр ажиллуулах хүсэлтийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд тавьсан юм байна. Үүний дагуу бүртгэл эхэлж байгаа аж. Солонгос улс руу дахин явж ажиллах хүсэлттэй иргэдийг Хөдөлмөрийн төв бирж дээр бүртгэж эхэлжээ. Энэ талаар сурвалжлахаар тус газрыг зорьсон юм. Биднийг очих үед цөөн хүмүүс бүртгүүлэх гээд зогсож байлаа. 08:30 цагаас эхэлсэн бүртгэл 18:00 цагт дуусах аж. Өчигдрийн байдлаар гэхэд 36 хүн бүртгүүлсэн байв. Бүртгүүлж буй иргэд дунд 20 гаруй настай болов уу гэмээр хоёр залуу зогсож байлаа. Тэд хоорондоо "Энд байхаар цалин гологдоод байх юм. Манай эзэн намайг хүрээд ир гээд байх юм хэдэн төгрөг хийж байгаад л ирэхээс. Байж сураагүй юм биш" хэмээн ярих аж. Мөн өөрийгөө Ганбаатар хэмээн танилцуулсаи залуу "Энд нэг бизнес хийх гэж байгаад шатчихлаа. Шархаа нөхөж ферм байгуулах мөнгө хийж ирэх бодолтой явж байна. Хүний нутаг ч хэцүү шүү" хэмээн ярих аж.
БНСУ-руу дахин явахаар бүртгүүлж байгаа иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Гадаадад ажиллах хүч илгээх асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Ё.Отгонсүрэнгээс тодрууллаа.
-БНСУ-руу дахин явах хүсэлттэй иргэдэд тавигдах шаардлагын талаар тодруулахгүй юу?
-Бүртгэл дөрвөн өдөр үргэлжилж байна. Солонгос улс руу дахин явах иргэд 1972 оны наймдугаар сарын 15-наас 1994 оны наймдугаар сарын 14-ний өдрийн хооронд төрсөн байх.
Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх. Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй. Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй. БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу аваагүй байх юм. Мөн эрүүл мэндийн хувьд өвчингүй байх /Элэгний В, С вирус, Сүрьеэ, БЗХӨ шинжилгээ өгсвн байх ёстой. БНСУ-д ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцаж энэ онд ирсэн иргэдийг бүртгэж байгаа юм. Тусгай шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах болсон.
-Шалгалтын хураамж хэдэн төгрөг вэ?
-Шалгалтын хураамж гэж 24 ам.доллар авч байгаа. Хадгаламж банкинд тушаасан байх хэрэгтэй. Ирэх сараас БНСУ-руу явах иргэдийн нэгдсэн бүртгэлийг орон даяар эхлүүлнэ гэв.


1 comment

Anonymous
August 16, 2012 at 5:43 AM

Мммммм сайн мэдээлэл авч байна, баяарлалаа

Reply
Post a Comment