Thursday, August 16, 2012

Өнөөдөр ямар өдөр вэ?

0 сэтгэгдэл
Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Жинлүүр
(9/23-10/22)

8 сарын 16.Өнөөдөр багийн хамтын ажиллагаа чухал. Нар cap хоёр матрын ордонд орсноор маш аз жаргалтай өдөр болно. Гэр бүлээ хөгжөөх баярын төлөвлөгөө гарга. Хэрэв гэр бүлтэйгээ холын арга хэмжээнд оролцохоор болсон бол эртхэн гарахгүй бол замын түгжрээнээс болж саатаж магадгүй.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Хумх
(1/20-2/18)

8 сарын 16.Эрч хүчтэй өдөр. Cap нь жинлүүрийн орд болон харилцааны хэсэгт нэгдсэн тул хамтрагч та хоёрын дунд таатай зүйл тохиохыг хүлээж болно. Эсрэгээрээ та хоёр шинээр хамтарсан үйлдвэр байгуулахаар шийднэ. Хэрвээ та хэн нэгэнд саад болохыг оролдох юмуу дэмий ярианд холбогдохгүй байвал нийгмийн харилцаа үр дүнтэй байна. Таагүй хандлага хамт олон, найз нөхдийн дунд эргэлдэх боловч үүнд тэгтлээ их анхаарах шаардлагагүй. Нөлөө бүхий хүмүүстэй хийх уулзалт, ярилцлага таатай явагдах учраас урьдчилан санаа бодлоо сайтар бэлтгэ.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Хонь
(3/21-4/19)

8 сарын 16.Сурч мэдэхэд таатай өдөр. Адал явдал хайх төлөвлөгөөгөө эргэн харж, интернэтээр олон цагийн турш хэсч амралтаар хаашаа явахаа шийдэж цагийг зугаатай өнгөрүүл. Энэ бүгдийг бүтсэн мэт төсөөл. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийснээр амьдралд олон өөрчлөлт гарах болно. Хонины ордны эцэг эхчүүд хүүхдийнхээ сонирхолд нийцэх сургууль идэвхтэй хайж эхэлнэ. Та сургуулиудын боловсрол олголт болон суралцах орчны талаар өөрийн биеэр очиж судалснаар шийдвэрээ гаргахад дөхөмтэй байх болно.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Мэлхий
(6/22-7/22)

8 сарын 16.Нөхөрлөлийн өдөр. Нарийн төвөгтэй арга замыг юм уу эсвэл ов мэх хэрэглэснээс итгээд буулт хийсэн дээр байж болно. Харилцаанд саад бэрхшээл тохиох ба бие биетэйгээ үнэнч, илэн далангүй байхыг шаардана. Гэрлэх хосууд хэрхэн бие биеэ ойлгож, халамжлах тал дээр зөвлөгөө авч эхлэх нь зүйтэй. Бизнесийн аливаа уулзалт, гэрээ хэлэлцээр таны хүссэнээр болох бөгөөд баримт бичиг нуун далдлах шаардлага байхгүй. Та бүх хэлэлцээр дээр нээлттэй, шударга байж, эерэг үр дүнг харуулж чадна. Хууль зүйн тэмцэл өрнүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Асууж шаардахаас нааш мэдээллийг дамжуулсны хэрэггүй.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Хилэнц
(10/23-11/21)

8 сарын 16.Цоглог өдөр. Өнөөдөр та маш цовоо сэргэлэн байх бөгөөд өдрийг маш сонирхолтой өнгөрүүлэх болно. Хилэнцийн ордныхон үгний баялаг сайтай хүмүүс бөгөөд энэ чадвар тань танд тус болох болно. Хэрвээ та хүмүүсийн хувиа хичээсэн зангийн талаар шүүмжлэл хэлэх гэж байгаа бол түр азна. Энэ нь нэлээд төвөгтэй асуудал үүсгэж мэднэ. Та нөхцөл байдлыг бусад хүмүүсээс арай өөрөөр үнэлж дүгнэдэг гэдгээ санах хэрэгтэй.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Загас
(2/19-3/20)

8 сарын 16.Энэ өдөр гялалзсан өдөр байх болно. Хамгийн гайхалтай нь таныг орой болтол барьж саатуулах, нэгэн сонирхолтой зан араншинтай хүнтэй тааралдах болно. Тийм амьд жүжиглэлт үзэхээс бүү татгалз, нүд чихээ баясга. Та өөрийн орон нутгийн сониноо шалгаарай. Танай гудамны баруун талд байж магад. Бүсгүйчүүд галбиртай болохын тулд өдөр бүр фитнесийн дасгал хийн таргалуулж мэдэх хоолыг хоолны жагсаалтаасаа хас.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Нум
(11/22-12/21)

8 сарын 16.Таны ажлын ачаалал ба нийгмийн амьдрал нэлээд хүндэвтэр байх болно. Энэ бол таны хувьд орчлон ертөнц таны хүслийг биелүүлээсэй гэж хүсэж илүү сайн сайхан зүйлд бэлэн байх өдөр. Хэрэв танд зөвлөгөө хэрэгтэй байгаа бол итгэж болох хүнээ зөв сонго, хүн бүр хурц ухаантай, цэцэн мэргэн байдаггүй шүү дээ. Мөн давхар өөр хүнээс зөвлөгөө авах нь хэзээд зөв байдаг. Танай компани илүү хол газар луу нүүх гэж байгаа мэдээ таныг сандралд оруулж болох юм. Хувиараа бизнесийн зорилгод илүү тохирох хүмүүсийг татахад баталгаатай байх болно.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Үхэр
(4/20-5/20)

8 сарын 16.Сорилтын өдөр. Хүчирхэг ангараг гариг таны өнөөдрийн бүх ажил төрөлд нөлөө үзүүлэх болно. Хэрвээ ажил төрөл болон хайр дурлалын харилцаандаа тайван хүлээцтэй байж чадвал ямар ч чухал асуудлыг маш хурдан шийдвэрлэх болно. Таны эрч хүч урам зориг маш их байгаа бөгөөд үүнийгээ ажил төрөлдөө ашиглахыг зөвлөж байна. Та өнөөдөр их азтай байх бөгөөд бусдаас санхүүгийн туслалцаа авах болно. Өнөөдөр үхрийнхэн өөрсдийн хийсэн ажлынхаа үр дүнг харж, зарим нь шагнал урамшуулал хүртэх болно.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Арслан
(7/23-8/22)

8 сарын 16.Өнөөдөр эмчилгээ хийлгэхэд тохирох өдөр байна. Хэрвээ та өөрийгөө компанидаа үнэ хүндтэй хүн гэж бодож явдаг бол одоо даргадаа хандах цаг нь болсон. Гаргах шийдвэр нь эерэг байх болно. Ингэснээр хэн хэнийгээ буруутгах байдлаас зайлуулж чадна. Заримдаа мэргэжлийн жуулчлал зайлшүй хэрэгтэй болдог, ялангуяа бизнесийг нураах зардал нь бизнесийн босгох зардлаас өндөр байгаа тохиолдолд.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Охин
(8/23-9/22)

8 сарын 16.Дарамттай өдөр. Өнөөдөр идэвхтэй, хичээнгүй байх хэрэгтэй. Үгүй бол хурц зан чинь хамаг төлөвлөгөөг чинь нурааж болзошгүй. Мөнгө, санхүүгийн ажил хэрэгтэй холбоотой боломж завшаан гарч танд орлого олох шинэ арга замыг зааж өгч магад. Таны ажил үүргийн биелүүлэлт, эсвэл санаа бодлыг чинь үймүүлэх гэсэн хүмүүстэй өнгөн дээрээ санал нэг байгаа дүр үзүүлж харьц. Өөр өөр үзэл бодолтой хоёр хамтран ажиллагсдынхаа дунд зуучилж гүйх нь хүчин зүтгэл, энергийн гарз болох болно. Зөвхөн цаг хугацаа л тэдний одоогийн асуудлыг шийдэж өгч магад.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Матар
(12/22-1/19)

8 сарын 16.Уран бүтээлийн эрэл хайгуул хийх, шинэ мэдлэг эзэмших, гар урлалд суралцахыг од эрхэс таашааж байна. Шинэ ажил эхлэх, байраа засах, тохижуулахад таатай өдөр. Энэ өдөр зөн билэг, найдвартай ажиллагааг хослуулан ажиллах хэрэгтэй. Таны бодол үнэн зөв, цагаа олсон байх болно.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Хамтатгах
(5/21-6/21)

8 сарын 16.Бүтээлч өдөр. Ангараг гариг жинлүүрийн ордод байрлаж байгаа тул таны мөнгө санхүүгийн асуудалд нөлөөлсөн хэвээр байх болно. Та цалингаа нэмүүлэх юмуу нэмэлт орлого олохыг зорьж байгаа бол од эрхэсийн зүгээс танд гайхалтай нөлөө үзүүлэх болно. Бизнесийн ажилдаа өмнөхөөс илүү цаг зарцуулах шаардлага гарах бөгөөд хэр их ажиллана төдий чинээгээр таны орлогын хэмжээ өсөх болно. Хоол ундандаа анхаарал тавь. Бэлэн болон хоносон хоол их идсэнээр таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болно.