Tuesday, August 14, 2012

Паралимпийн тамирчдыг маргааш үднэ

0 сэтгэгдэл

”Лондон-2012” паралимпийн XIV наадам эхлэхэд 15 хоног үлдээд байна. Тэгвэл тус наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа маргааш Биеийн тамир спортын газарт 11.00 цагт болно.
Энэ удаад манай улсаас буудлага, жүдо, байт харваа, хөнгөн атлетик гэсэн дөрвөн төрөлд зургаан тамирчин оролцох юм. Тамирчид 16-нд Лондонг зорих юм байна. Дашрамд дурдахад телевизүүдээс паралимпийг албан ёсоор  дамжуулах  цорын ганц эрхийг “Шууд” телевиз аваад байгаа юм.