Thursday, August 16, 2012

Сенкаку арал руу нэвтрэх гэсэн эсэргүүцэгчдийг баривчилжээ

0 сэтгэгдэл

Хятадын эсэргүүцэгчид Хонконгоос “Сенкаку” арал руу усан онгоцоор ирж яваад японы эргийн хамгаалалтынханд баривчлагдсан байна.
Япон, Хятад, Тайван улсууд энэ арлын эзэмшлийг тойрсон маргаантай байдаг бөгөөд уг арлуудын гурвыг эзэмшигч япон бизнесмэн Куниоки Курихара арлаа Японы Засгийн газарт түрээсэлдэг юм.
2004 оноос хойш уг арал руу японы иргэншилгүй иргэд нэвтрээгүй байна.
Нийт 14 эсэргүүцэгч баригдсан бөгөөд тэднийг байцаахаар Окинава руу шилжүүлжээ.
Эрх баригчид тэднийг албадан зайлуулах арга хэмжээ авч магадгүй хэмээн япон, хятадын хэвлэл мэдээллээр мэдээлжээ.
Эсэргүүцэгчдийг яаралтай суллахыг Хятад улс шаардсан байна. Хэрвээ хил зөрчсөнөөс өөр ямар нэг хууль бус зүйл хийгээгүй нь тогтоогдвол тэднийг хөөн явуулж магадгүй хэмээн NHK мэдээлжээ.
Эсэргүүцэгчдээс шархдаж бэртсэн хүн байхгүй.
Сенкаку буюу хятадад “Дяоюйдао” нэртэй энэ арлын ихэнх хэсэгт хүн суурьшаагүй, загасчлалын томоохон бүс бөгөөд газрын тосны нөөцтэй, усан тээврийн чухал зөрөг юм.

Хятад, Япон улсуудын хооронд сүүлийн саруудад арлын маргаан улам хурцдаж байна.