Monday, August 13, 2012

Татвараа цахим шуудангаар илгээх боломж бүрдэнэ

0 сэтгэгдэл
TEGТатварын ерөнхий газар, Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, АНУ-ын Хөгжлийн агентлагийн санхүүжилттэй "Бизнесийг дэмжих санаачилга төсөл” зэрэг байгууллагууд татвар төлөгчдийн орчинг сайжруулахад хамтран ажиллахаа мэдэгдэв. Тус ажлын хүрээнд татвар төлөгч хувь хүн, аж, ахуй нэгж санхүүгийн нягтлан бодох программаа ашиглан тайлангаа бичээд тус газрын цахим хуудсаар илгээж, тоон гарын үсгийн системээр баталгаажуулах аргыг нэвтрүүлэх юм байна. Манай улсад жилд 56 гаруй мянган аж, ахуйн нэгж нийт 93.5 тэрбум төгрөгийн татвар төлдөг гэсэн судалгаа байдаг аж. АНУ-ын төслийн удирдагч Эфрейн Лауреано "Цахим хэлбэрт шилжсэнээр иргэдэд учрах чирэгдэл багасч урсгал зардлаа хэмнэх боломж бүрдэх юм. Ингэснээр цаг хугацаа ч хэмнэх эх үндэс болж байгаа юм" хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.