Monday, August 13, 2012

Хүн худалдаалсан гэх Д.Сарантуяад 3,5 жил хорих ял оноов

0 сэтгэгдэл
hunii naimaaХан-Уул дүүргийн Эрүүгийн танхимд хүн худалдаалсан гэх Д.Сарантуяа нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр боллоо. Анхан шатны шүүхээс Д.Сарантуяад 3.5 жил хорих ял оноожээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 113.1, 113.2-т зааснаар хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэсэн, хүн худалдаалах гэмт үйлдэлд элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан дамжуулсан гэсэн зүйл ангиар буруутгасан юм.