Tuesday, August 14, 2012

Амралтын өдрүүдэд гурван хүн амиа хорложээ

0 сэтгэгдэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 316, хөдөө орон нутагт 107 хүн эрүүлжүүлэгджээ. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар энэ өдрүүдэд амиа хорлохыг завдсан болон амиа хорлосон хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд оршин суух 25 настай эрэгтэй Н, Өмнөговь аймгийн Ханхонхор суманд оршин суух 24 настай эрэгтэй Ч нар өөрсдийгөө боомилжээ. 24 настай Ч-гийн хувьд байшингийн хөндлөн модноос өөрийгөө боомилсон байсан бол 25 настай Н нь гэртээ амиа хорлосон байжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд оршин суух 46 настай эрэгтэй Б нь өөрийгөө боомилж нас барсныг орон нутгийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.