Tuesday, August 14, 2012

Хийлч Ч.Дэлгэрцэцэг цэцэг тарих дургүй

0 сэтгэгдэл

Монголын сонгодог урлагийг дэлхийд таниулж буй хийлч бүсгүй Ч.Дэлгэрцэцэг цэцэг, ургамал, ногоо тарих тун чиг дургүй нэгэн гэнэ.
Тэрээр саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Би гэрийнхээ тавилгыг өөрчлөөд гэртээ хүмүүс урих дуртай. Харин элдэв янзын цэцэг, ногоо, ургамал тарих үнэхээр дургүй. Яагаад ч юм манайд  цэцэг ургадаггүй. Уг нь цэцэг тарих хүүхэд гаргах эмэгтэй хүний үүрэг юм гэнэ лээ. Гэвч ургахгүй байгаа цэцэг, навчыг яалтай ч билээ. Хүмүүс намайг гадаад хүнтэй суусныг сайхан хүлээж авдаггүй. Гэхдээ гэрлэлт гэдэг чинь хүний амьдралд тохиолдох ёстой жам ёсны үзэгдэл. Хүн бол нийгмийн бүтээгдэхүүн. Хувь заяа нь ч гэсэн өөр байдаг. Өнөөгийн даяарчлагдсан нийгэмд хүн тухайн нийгмийн хөгжлийн чиг хандлагаа дагаад өөрчлөгдөж байна. Түүнтэй нэгэн адил гэрлэлт ч гэсэн өөрчлөгдөж байгаа гэж боддог. Эхнэр нөхөр нь бие биеэ хүндэлдэг, муухай хардаггүй байхыг л аз жаргалтай гэр бүл гэж ойлгодог” хэмээн ярьжээ.
Сонирхуулахад, хийлч Ч.Дэлгэрцэцэг эмэгтэйчүүдэд зориулсан "W" нэртэй клуб нээжээ. Уг клуб нь эмэгтэйчүүдийн нийгмийн давхаргыг үл хамааран бие биетэйгээ үзэл бодлоо солилцох,  бие биеэсээ сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж  авах үйл ажиллагаа явуулдаг ажээ.