Tuesday, August 14, 2012

Н.Энхбаярын ялын тогтоолыг өнөөдөр гардуулна

0 сэтгэгдэл

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг энэ сарын 2-нд хэлэлцсэн билээ. Анхан шатны шүүх Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноосон. Шүүхийн ялын тогтоол гарчээ. Иймд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй МАХН-ын даргад ялын тогтоолыг нь гардуулах аж. Тогтоолыг гардуулснаас хойш буюу 14 хоногийн дотор шүүгдэгч болон түүний өмгөөлөгч завж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байдаг. Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл ялын тогтоолыг гардан авсны дараа давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа аж.