Tuesday, August 14, 2012

Египетийн Ерөнхийлөгч цэргийн удирдлагуудаа өөрчлөв

0 сэтгэгдэл

Өнгөрсөн зургадугаар сард Египетийн Ерөнхийлөгчөөр сон­гогдсон М.Мурси ээлжит то­мил­гоогоо хийжээ. Тэрээр Цэргийн дээд зөвлөлийн дарга, фельд­маршал Мохамед Хусейн Тантави болон Ерөнхий Штабын дарга Сами Аннан нарыг албан тушаа­лаас нь огцруулсан байна. Мөн Египетийн төрийн тэргүүн Үндсэн хуулийн тунхаг­лалыг хүчингүй болгожээ. Учир нь Египетийн Ерөн­хийлөгч Х.Мубарак огцрох үед Цэргийн дээд зөвлөл төрийг барих болсон. Тэд Үндсэн хуулийн тун­хаг­лалыг боловс­руу­лах­даа Ерөн­хийлөгчийн үүргийг хязгаарлаж, цэргийнхэн давуу эрхтэй байхаар тусгасан аж. М.Мурси Ерөнхий­лөгчийн албаа хүлээн авах үед сөрөг хүчнийхэн дээрх тунхаглалыг халахыг шаар­даж байсны дагуу ийн хүчингүй болгожээ. Египетийн хэвлэлд дурд­санаар М.Мурси дээрх алхмыг хийхээс өмнө цэр­гийн Дээд зөв­лөлийн­хөнтэй зөв­шилцсөн гэнэ.  Египетийн Батлан хамгаалахын сайдаар Абдель­фаттах ас-Сисиг томилжээ.