Tuesday, August 14, 2012

Ирэх жилээс сурагчдын дүрэмт хувцсыг жигдрүүлнэ

0 сэтгэгдэл

Ерөнхий боловсрол олгож буй улсын болон хувийн бүх сургуулийн дүрэмт хувцсыг ирэх хичээлийн жилээс жигдрүүлэхээр болсон тухай БСШУЯ-наас мэдээлж байна. Харин энэ жил сурагчид урьдын адил өмнө нь өмсч байсан дүрэмт хувцсаа өмсөх аж. Хэрэв шинээр авах шаардлагатай бол зах зээлд борлогдож байгаа хувцаснаас сонгон авах боломжтой гэнэ. Мэдээлэл болгон хэлэхэд дүрэмт хувцсыг эдэлгээтэй өмсвөл 2 жил гэсэн норм байдаг байна. Харин дүрэмт хувцасны үнийн хувьд зах зээл дээр худалдаалагдаж байгаа, нейлонон даавуугаар хийсэн дүрэмт хувцас 18-22 мянган төгрөгийн үнэтэй байна. Дотоодын үйлдвэрлэлийн хувьд, жишээ нь, “Төмөр трейд” ХХК-ийн бага ангийн хүүхдийн дүрэмт хувцасны үнэ 30-35 мянган төгрөг, дунд ангийнх 35-38 мянган төгрөг, ахлах ангийнх 40-45 мянган төгрөгийн үнэтэй байна.