Tuesday, August 14, 2012

Жолооч та дуут дохиогоо дуугаргахаа л больчих.

0 сэтгэгдэл
'
Жил болгон өрнөх ав­то­зам засварын ажилтай зэрэгцээд түгжрэл дээд цэгтээ хүрнэ. Түгжээнд зогсох жолооч нар бухим­дахдаа дуут дохиогоо байдгаараа чарлуулах нь чихэнд чийртэй төдийгүй бусдад үнэхээр ядар­гаа болох юм. Уг нь дуут до­хиог онцгой нөхцөлд хэ­рэг­лэх ёстой л доо. Нэгэн­тээ таг зогссон бай­хад мянга дарж чар­луу­лаад ямар нэмэр байх билээ. Мөн хөдөлгөөнд хэвийн оролцож байгаа үедээ ямар ч шалтгаангүй дуут дохиогоо дуу­гар­гах­гүй байх хэвшилд су­ралц­маар байна. Зүв зү­гээр хажуу эгнээнд зэрэг­цэж яваа байж л яасан нь мэдэгдэхгүй гэнэт сиг­на­лаа орилуулна. Цонх он­гор­хой байхад хэн нэгэн бус­дыгаа үл хүндлэгч жо­лоо­чоос болж дуут до­хионы хангинах чимээ үнэхээр хэцүү. Шөнө дунд шахуу цонхон доор ир­чи­хээд хүн дуудаж байгаа нь энэ гэж бас баахан сиг­нал дарагчид байна. Энэ бүх­нийг жаахан ч атугай хязгаарлах хэрэг­тэй бол­сон доо. Хээр талд бай­гаа юм шиг ингэж сиг­нал орилуулаад байгаа жо­лооч нарт тооцох ха­риуц­лагыг бий болгох зайлш­гүй хэрэгтэй бол­сныг шийд­вэр гаргагчид эрх­биш мэдэж байгаа биз. Ер нь хэн хүний яриад байдаг хотын соёл гээч зүйл бол хажуу ха­вир­ганы хүмүүст төвөг болол­гүй бусадтайгаа зэрэгцэн амьдрахыг хэл­дэг. Дуут дохиогоо огтхон ч шаард­лагагүй үед хэт их дуу­гар­гах нь бусдадаа шууд бусаар халдаж бай­на аа гэсэн үг. Холбогдох бай­гуул­лага нь ч иргэдээс мэдээлэл авдаг тог­тол­цоотой болоход болохгүй зүйлгүй. Толгой эргэтэл  сигналддаг жолооч нарыг тэр зуршлаа орхитол нь шийтгээд байсан ч яахав дээ. Ер нь сигналаа байд­гаар нь дардаг байд­лыг л даруй зогсоох хэ­рэг­тэй болсон байна шүү. Жолооч нар ч гэсэн бага­хан тэвчээр гаргаад дуут дохиогоо дуугаргахаа бо­льчих л доо.