Tuesday, August 14, 2012

16 яам,19 сайдтай байх төслийг өргөн мэдүүлэв

0 сэтгэгдэл

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболдод дөнгөж сая өргөн мэдүүллээ. Эл төсөлд 16 яам, 19 сайдтай байхаар тусгаад байна. Өөрөөр хэлбэл өмнөх Засгийн газрын бүрэлдхүүнд байсан хэд хэдэн яамыг хоёр салгаж, ажил үүргийг нь тодотгож өгч байгаа юм. Тодруулбал
Ерөнхий чиг үүргийн яамд:
1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
2. Гадаад харилцааны яам
3. Сангийн яам
4. Хууль зүйн яам
Чиглэлийн яамд:
5. Барилга, хот байгуулалтын яам
6. Батлан хамгаалах яам
7. Боловсрол, шинжлэх ухааны яам
8. Зам тээврийн яам
9. Соёл, спорт, аялал жуулчлалын яам
10. Уул уурхайн яам
11. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам
12. Хөдөлмөрийн яам
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
14. Эдийн засгийн хөгжлийн яам
15. Эрчим хүчний яам
16. Эрүүл мэндийн яам