Tuesday, August 14, 2012

Монголбанк арилжаанд оролцсонгүй.

0 сэтгэгдэл

Гадаад валютын өнөөдрийн дуудлага худалдаагаар банкууд ам.долларыг 1351.0-1361.50 төгрөгийн ханшаар худалдан авах, юанийг 212.80-214.10 төгрөгийн ханшаар худалдан авах саналыг Монголбанкинд  ирүүлжээ. Валютын дотоодын захын ам.доллар, юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.
Дашрамд дурдахад, Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог билээ. Энэ нь валютын зах зээлийн тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг юм.