Thursday, August 16, 2012

Офицеруудын ордны замыг 20-нд нээнэ

0 сэтгэгдэл

Хөгжлийн банкны санхүүжилтээр Хайлаастын уулзвараас 7 буудлын эцэс хүртэлх 1.9 км автозамын шинэчлэлтийн ажил шувтрах шатандаа орж, замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн байгаа. Харин явган хүний замын ажлыг аравдугаар  сарын 15 хүртэл хийж гүйцэтгэхээр болжээ. Уг замыг 1989 онд өргөтгөн, шинэчилж байсан бөгөөд өдийг хүртэл зөвхөн урсгал засварын ажлыг хийж иржээ.
Түүнчлэн “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Зүүн 4 замаас Офицеруудын ордон-Чулуун овоо-Троллейбусны  эцсийн буудал хүртэлх 4.5 км автозамын шинэчлэлтийн  ажил ид өрнөж байна. Уг замыг 1986 онд  барьсан бөгөөд их засвар огт хийж байгаагүй юм.
Өмнөх жилүүдэд урсгал засвар хийдэг байсан бөгөөд энэ жил замыг шинэчлэхтэй холбогдуулан засварыг төсөвт суулгаагүй тул зорчих хэсэгт их хэмжээний эвдрэл гарсан байна. Замын хаасан хэсэгт суурь асфальт хучилтын ажлыг хийж замын хөдөлгөөнийг энэ сарын 20-нд нээнэ. Өөрөөр хэлбэл өнгө асфальт хучилтыг авалгүй автомашин зорчих хэсгийг нээж, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх юм.
Мэдээ таалагдсан бол LIKE дараарай.