Monday, August 13, 2012

Хууль бусаар алт олборлогчдыг илрүүлэв

0 сэтгэгдэл
Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр Хүйтний гол, Цэхэр цөөрөм гэдэг газарт ашигт малтмал олборлосны улмаас эвдэрсэн газруудад нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хууль бусаар алт олборлож байгаа талаарх мэдээлэл тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт иржээ. Үүний дагуу зөрчил гаргасан нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, Эрэл ХХК-ийн олборлолт хийсэн газарт хууль бусаар хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ авах талаар Хонгор сумын ЗДТГ-т албан тоот хүргүүлсэн байна.
Мөн Ховд аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газар тус аймгийн Үенч сумын Отгийн олон бэлчир гэдэг газар Алтай сумын иргэд хувиараа алт ухаж байсныг албадан тараажээ.