Tuesday, August 14, 2012
Экспорт, дотоодын хэрэглээний ачаар жилийн хоёрдугаар хагаст Германы эдийн засаг 0,3 хувиар өссөн байна.
Үүний өмнөхөн Франц улс эдийн засаг нь тэг өсөлттэй байгааг зарласан бөгөөд энэ нь таамаглаж байснаас сайн үзүүлэлт юм. Францын эдийн засаг өмнөх хоёр улиралд ч тэг өсөлттэй байсан билээ.
Германы өсөлт жилийн эхний гурван сард 0,5 хувь байсантайгаа харьцуулвал удаан байгаа ч евробүсийн хувьд хамгийн хүчтэй үзүүлэлтэд тооцогдож байна.
Европын хамгийн том эдийн засагт өсөлт гарсан ч нийт евробүсийн хувьд ДНБ буурах хандлагатай байна.
About the author
admin had written 8 articles for Inspiration BlogDonec accumsan malesuada orcidonec sitmet eros lorem isum dolor amet incon. Adipiscing elit maurise pharetra magna accumsan. Malesuada orcdonec umet lorem doloronsec malesuada.
Subscribe to:
Post Comments (Atom)