• How We Do It

    How We Do It

    Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Mauris sit amet nisl lectus, id sagittis metus.

  • Easy to Customize

    Easy to Customize

    Nunc sapien risus, molestie sit amet pretium a, rutrum a velit. Duis non mattis velit. In tempus suscipit sem, et consectetur.

  • Clean Design

    Clean Design

    Class aptent taciti sociosqu ad litora torquent per conubia nostra, per inceptos himenaeos. Nam consequat risus et lectus aliquet egestas.

  • Works Everywhere

    Works Everywhere

    Nullam a massa ac arcu accumsan posuere. Donec vel nibh sit amet metus blandit rhoncus et vitae ipsum.

  • Web Development

    Web Development

    Suspendisse eleifend nulla in est euismod scelerisque. Etiam lacinia fermentum nunc id imperdiet.

  • Color Picker

    Color Picker

    Nullam tortor tellus, iaculis eu hendrerit ut, tincidunt et lorem. Etiam eleifend blandit orci.

Thursday, August 16, 2012

Өргөөд гарч буй кинонууд

0 сэтгэгдэл
  • The Amazing Spider-Man

    Хүүхэд байхдаа өнчирсөн Петер Паркерыг авга ах Бен, авга эгч Шийн нар өсгөдөг. Бусад өсвөр насны хөвгүүдийн адил Петер өөрийгөө хэн болохыг, цаашид хэ
    Дэлгэрэнгүй
  • The Dark Knight Rises

    Батмэн оргодол хэмээн цоллогдож Готем хотоос сураггүй болоод 8 жилийг үдэв. Харанхуйн хөлөг баатар болон ахмад Гордон нар
    Дэлгэрэнгүй
  • Step Up Revolution

    Эмили мэргэжлийн бүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн Маяами хотод ирж суурьшин, бүжгийн хамтлагийн ахлагч Шонтой танилцаж хайр сэтгэлийн холбоотой болно. Энэ үед хөрөнгөтэй бизнесмен тэдний
    Дэлгэрэнгүй
  • Жэксон амьд

    Төсвөөс 100 сая евро завшсан хэргээр 10 жил ял эдлэсэн Данс хочит Хонгор, хулгайн хэргээр 2 жилийн ял эдлэсэн жижиг гарын хулгайч Огурций хоёр нэг өдөр шоронгоос суллагдана. Дансыг тосохоор ирсэн н
    Дэлгэрэнгүй


Дэлгэрэнгүй

Тэнгист ямар кино гарч байна вэ

0 сэтгэгдэл
 ТАСАЛБАРЫН ҮНЭ
Өдөр бүр 12:00 цагаас өмнөх
эхний үзвэр
3,000 төг
Мягмар, Лхагва, Пүрэв гаригт
2D үзвэр
3,500 төг
Бусад өдрүүдэд
Том хүн
Хүүхэд

6,000 төг
4,000 төг
3D үзвэр
Том хүн
Хүүхэд

7,000 төг
4,000 төг
2D үзвэр (Хүүхэд 6-16 нас хүртэл)
3D үзвэр (Хүүхэд 3-16 нас хүртэл)
 САНАЛ АСУУЛГА





Аймшиг
Драма
Триллер

Бусад санал асуулга | Үр дүн 



Дэлгэрэнгүй

Өнөөдөр ямар өдөр вэ?

0 сэтгэгдэл
Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Жинлүүр
(9/23-10/22)

8 сарын 16.Өнөөдөр багийн хамтын ажиллагаа чухал. Нар cap хоёр матрын ордонд орсноор маш аз жаргалтай өдөр болно. Гэр бүлээ хөгжөөх баярын төлөвлөгөө гарга. Хэрэв гэр бүлтэйгээ холын арга хэмжээнд оролцохоор болсон бол эртхэн гарахгүй бол замын түгжрээнээс болж саатаж магадгүй.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Хумх
(1/20-2/18)

8 сарын 16.Эрч хүчтэй өдөр. Cap нь жинлүүрийн орд болон харилцааны хэсэгт нэгдсэн тул хамтрагч та хоёрын дунд таатай зүйл тохиохыг хүлээж болно. Эсрэгээрээ та хоёр шинээр хамтарсан үйлдвэр байгуулахаар шийднэ. Хэрвээ та хэн нэгэнд саад болохыг оролдох юмуу дэмий ярианд холбогдохгүй байвал нийгмийн харилцаа үр дүнтэй байна. Таагүй хандлага хамт олон, найз нөхдийн дунд эргэлдэх боловч үүнд тэгтлээ их анхаарах шаардлагагүй. Нөлөө бүхий хүмүүстэй хийх уулзалт, ярилцлага таатай явагдах учраас урьдчилан санаа бодлоо сайтар бэлтгэ.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Хонь
(3/21-4/19)

8 сарын 16.Сурч мэдэхэд таатай өдөр. Адал явдал хайх төлөвлөгөөгөө эргэн харж, интернэтээр олон цагийн турш хэсч амралтаар хаашаа явахаа шийдэж цагийг зугаатай өнгөрүүл. Энэ бүгдийг бүтсэн мэт төсөөл. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийснээр амьдралд олон өөрчлөлт гарах болно. Хонины ордны эцэг эхчүүд хүүхдийнхээ сонирхолд нийцэх сургууль идэвхтэй хайж эхэлнэ. Та сургуулиудын боловсрол олголт болон суралцах орчны талаар өөрийн биеэр очиж судалснаар шийдвэрээ гаргахад дөхөмтэй байх болно.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Мэлхий
(6/22-7/22)

8 сарын 16.Нөхөрлөлийн өдөр. Нарийн төвөгтэй арга замыг юм уу эсвэл ов мэх хэрэглэснээс итгээд буулт хийсэн дээр байж болно. Харилцаанд саад бэрхшээл тохиох ба бие биетэйгээ үнэнч, илэн далангүй байхыг шаардана. Гэрлэх хосууд хэрхэн бие биеэ ойлгож, халамжлах тал дээр зөвлөгөө авч эхлэх нь зүйтэй. Бизнесийн аливаа уулзалт, гэрээ хэлэлцээр таны хүссэнээр болох бөгөөд баримт бичиг нуун далдлах шаардлага байхгүй. Та бүх хэлэлцээр дээр нээлттэй, шударга байж, эерэг үр дүнг харуулж чадна. Хууль зүйн тэмцэл өрнүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Асууж шаардахаас нааш мэдээллийг дамжуулсны хэрэггүй.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Хилэнц
(10/23-11/21)

8 сарын 16.Цоглог өдөр. Өнөөдөр та маш цовоо сэргэлэн байх бөгөөд өдрийг маш сонирхолтой өнгөрүүлэх болно. Хилэнцийн ордныхон үгний баялаг сайтай хүмүүс бөгөөд энэ чадвар тань танд тус болох болно. Хэрвээ та хүмүүсийн хувиа хичээсэн зангийн талаар шүүмжлэл хэлэх гэж байгаа бол түр азна. Энэ нь нэлээд төвөгтэй асуудал үүсгэж мэднэ. Та нөхцөл байдлыг бусад хүмүүсээс арай өөрөөр үнэлж дүгнэдэг гэдгээ санах хэрэгтэй.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Загас
(2/19-3/20)

8 сарын 16.Энэ өдөр гялалзсан өдөр байх болно. Хамгийн гайхалтай нь таныг орой болтол барьж саатуулах, нэгэн сонирхолтой зан араншинтай хүнтэй тааралдах болно. Тийм амьд жүжиглэлт үзэхээс бүү татгалз, нүд чихээ баясга. Та өөрийн орон нутгийн сониноо шалгаарай. Танай гудамны баруун талд байж магад. Бүсгүйчүүд галбиртай болохын тулд өдөр бүр фитнесийн дасгал хийн таргалуулж мэдэх хоолыг хоолны жагсаалтаасаа хас.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Нум
(11/22-12/21)

8 сарын 16.Таны ажлын ачаалал ба нийгмийн амьдрал нэлээд хүндэвтэр байх болно. Энэ бол таны хувьд орчлон ертөнц таны хүслийг биелүүлээсэй гэж хүсэж илүү сайн сайхан зүйлд бэлэн байх өдөр. Хэрэв танд зөвлөгөө хэрэгтэй байгаа бол итгэж болох хүнээ зөв сонго, хүн бүр хурц ухаантай, цэцэн мэргэн байдаггүй шүү дээ. Мөн давхар өөр хүнээс зөвлөгөө авах нь хэзээд зөв байдаг. Танай компани илүү хол газар луу нүүх гэж байгаа мэдээ таныг сандралд оруулж болох юм. Хувиараа бизнесийн зорилгод илүү тохирох хүмүүсийг татахад баталгаатай байх болно.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Үхэр
(4/20-5/20)

8 сарын 16.Сорилтын өдөр. Хүчирхэг ангараг гариг таны өнөөдрийн бүх ажил төрөлд нөлөө үзүүлэх болно. Хэрвээ ажил төрөл болон хайр дурлалын харилцаандаа тайван хүлээцтэй байж чадвал ямар ч чухал асуудлыг маш хурдан шийдвэрлэх болно. Таны эрч хүч урам зориг маш их байгаа бөгөөд үүнийгээ ажил төрөлдөө ашиглахыг зөвлөж байна. Та өнөөдөр их азтай байх бөгөөд бусдаас санхүүгийн туслалцаа авах болно. Өнөөдөр үхрийнхэн өөрсдийн хийсэн ажлынхаа үр дүнг харж, зарим нь шагнал урамшуулал хүртэх болно.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Арслан
(7/23-8/22)

8 сарын 16.Өнөөдөр эмчилгээ хийлгэхэд тохирох өдөр байна. Хэрвээ та өөрийгөө компанидаа үнэ хүндтэй хүн гэж бодож явдаг бол одоо даргадаа хандах цаг нь болсон. Гаргах шийдвэр нь эерэг байх болно. Ингэснээр хэн хэнийгээ буруутгах байдлаас зайлуулж чадна. Заримдаа мэргэжлийн жуулчлал зайлшүй хэрэгтэй болдог, ялангуяа бизнесийг нураах зардал нь бизнесийн босгох зардлаас өндөр байгаа тохиолдолд.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Охин
(8/23-9/22)

8 сарын 16.Дарамттай өдөр. Өнөөдөр идэвхтэй, хичээнгүй байх хэрэгтэй. Үгүй бол хурц зан чинь хамаг төлөвлөгөөг чинь нурааж болзошгүй. Мөнгө, санхүүгийн ажил хэрэгтэй холбоотой боломж завшаан гарч танд орлого олох шинэ арга замыг зааж өгч магад. Таны ажил үүргийн биелүүлэлт, эсвэл санаа бодлыг чинь үймүүлэх гэсэн хүмүүстэй өнгөн дээрээ санал нэг байгаа дүр үзүүлж харьц. Өөр өөр үзэл бодолтой хоёр хамтран ажиллагсдынхаа дунд зуучилж гүйх нь хүчин зүтгэл, энергийн гарз болох болно. Зөвхөн цаг хугацаа л тэдний одоогийн асуудлыг шийдэж өгч магад.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Матар
(12/22-1/19)

8 сарын 16.Уран бүтээлийн эрэл хайгуул хийх, шинэ мэдлэг эзэмших, гар урлалд суралцахыг од эрхэс таашааж байна. Шинэ ажил эхлэх, байраа засах, тохижуулахад таатай өдөр. Энэ өдөр зөн билэг, найдвартай ажиллагааг хослуулан ажиллах хэрэгтэй. Таны бодол үнэн зөв, цагаа олсон байх болно.

Пүрэв, 2012 оны 8-р сарын 16 (Өнөөдөр)

Хамтатгах
(5/21-6/21)

8 сарын 16.Бүтээлч өдөр. Ангараг гариг жинлүүрийн ордод байрлаж байгаа тул таны мөнгө санхүүгийн асуудалд нөлөөлсөн хэвээр байх болно. Та цалингаа нэмүүлэх юмуу нэмэлт орлого олохыг зорьж байгаа бол од эрхэсийн зүгээс танд гайхалтай нөлөө үзүүлэх болно. Бизнесийн ажилдаа өмнөхөөс илүү цаг зарцуулах шаардлага гарах бөгөөд хэр их ажиллана төдий чинээгээр таны орлогын хэмжээ өсөх болно. Хоол ундандаа анхаарал тавь. Бэлэн болон хоносон хоол их идсэнээр таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болно.


Дэлгэрэнгүй

Солонгос улс руу дахин явах иргэд цөөн байна

1 сэтгэгдэл

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад эх орондоо ирээд дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтын бүртгэл өчигдрөөс эхэллээ. БНСУ-аас энэ жил зургаан мянган гаруй залуусыг гэрээгээр ажиллуулах хүсэлтийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд тавьсан юм байна. Үүний дагуу бүртгэл эхэлж байгаа аж. Солонгос улс руу дахин явж ажиллах хүсэлттэй иргэдийг Хөдөлмөрийн төв бирж дээр бүртгэж эхэлжээ. Энэ талаар сурвалжлахаар тус газрыг зорьсон юм. Биднийг очих үед цөөн хүмүүс бүртгүүлэх гээд зогсож байлаа. 08:30 цагаас эхэлсэн бүртгэл 18:00 цагт дуусах аж. Өчигдрийн байдлаар гэхэд 36 хүн бүртгүүлсэн байв. Бүртгүүлж буй иргэд дунд 20 гаруй настай болов уу гэмээр хоёр залуу зогсож байлаа. Тэд хоорондоо "Энд байхаар цалин гологдоод байх юм. Манай эзэн намайг хүрээд ир гээд байх юм хэдэн төгрөг хийж байгаад л ирэхээс. Байж сураагүй юм биш" хэмээн ярих аж. Мөн өөрийгөө Ганбаатар хэмээн танилцуулсаи залуу "Энд нэг бизнес хийх гэж байгаад шатчихлаа. Шархаа нөхөж ферм байгуулах мөнгө хийж ирэх бодолтой явж байна. Хүний нутаг ч хэцүү шүү" хэмээн ярих аж.
БНСУ-руу дахин явахаар бүртгүүлж байгаа иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Гадаадад ажиллах хүч илгээх асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Ё.Отгонсүрэнгээс тодрууллаа.
-БНСУ-руу дахин явах хүсэлттэй иргэдэд тавигдах шаардлагын талаар тодруулахгүй юу?
-Бүртгэл дөрвөн өдөр үргэлжилж байна. Солонгос улс руу дахин явах иргэд 1972 оны наймдугаар сарын 15-наас 1994 оны наймдугаар сарын 14-ний өдрийн хооронд төрсөн байх.
Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх. Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй. Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй. БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу аваагүй байх юм. Мөн эрүүл мэндийн хувьд өвчингүй байх /Элэгний В, С вирус, Сүрьеэ, БЗХӨ шинжилгээ өгсвн байх ёстой. БНСУ-д ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцаж энэ онд ирсэн иргэдийг бүртгэж байгаа юм. Тусгай шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах болсон.
-Шалгалтын хураамж хэдэн төгрөг вэ?
-Шалгалтын хураамж гэж 24 ам.доллар авч байгаа. Хадгаламж банкинд тушаасан байх хэрэгтэй. Ирэх сараас БНСУ-руу явах иргэдийн нэгдсэн бүртгэлийг орон даяар эхлүүлнэ гэв.


Дэлгэрэнгүй

Зар /Ажлын байр зарна/

0 сэтгэгдэл
СХД, Орбитод 2100 мкв газартай, дулаан гаражтай хашаа байшин зарна.
Огноо:[08/13/2012 15:56]
Утас: 99026107
1-р сургуулийн урд талд удахгүй ашиглалтанд орох оффисын байранд захиалга авч байна.
Огноо:[08/13/2012 15:52]
Утас: 99048134
УИД-н зүүн талд 190мкв, 250мкв 2 давхрын үйлчилгээний талбай зарна.
Огноо:[08/13/2012 15:52]
Утас: 99048134
Одоо ажиллаж байгаа лавлахын 4 оронтой тусгай дугаар, 6 оронтой мессежний тусгай дугаар компаний хамт яаралтай зарна.
Огноо:[08/13/2012 15:44]
Утас: 99061595
Хотод ойрхон 380-н тогтой, гүний худагтай, тариалангийн газартай ферм зарна.
Огноо:[08/13/2012 15:42]
Утас: 94987118
Дархан Уул аймгийн төвийн 1-р бүсэд төв авто замын дагуу, байрлал сайтай, 8 нэрийн хүнсний дэлгүүр, баарны барилгыг 1500мкв талбай бүхий газрын хамт зарна.
Огноо:[08/13/2012 15:39]
Утас: 99113235, 99372271
Да хүрээ зах дотор цайны газар зарна.
Огноо:[08/13/2012 15:39]
Утас: 88820451, 98611459
Төв зам буудал үйлчилгээндээ ойр нийтийн байраар ашиглаж байгаа, 4 давхар, 25 өрөөтэй, 672мкв объект зарна. 51-н тоосгон ханатай, давхар хоорондоо хучилтын хавтангаар тусгаарласан объект зарна.
Огноо:[08/13/2012 15:28]
Утас: 99188182
БГД, 2-р хороолол Хан бүргэдэй их дэлгүүрийн замын хойно 62мкв үйчилгээний байр зарна.
Огноо:[08/13/2012 15:20]
Утас: 99008906, 99088337
БГД, Шинэ гэмтлийн хойд талд хорооолол явах төв зам дагуу байрлах 160 мкв талбайтай 3 давхар обьектыг зарна.
Огноо:[08/13/2012 15:07]
Утас: 94010222, 96650840
Тусгай зөвшөөрөлтэй компани зарна.
Огноо:[08/13/2012 15:06]
Утас: 99233295
Зам дагуу 8-н нэрийн дэлгүүртэй хашаа байшин зарна. Бичиг баримт бүрэн.
Огноо:[08/13/2012 14:57]
Утас: 99964580, 96091018
Бөмбөгөрийн урд орон сууцны байрнууд дунд үйл ажиллагаа эрхэлж болох 90 орчим мкв ажлын зарах буюу түрээслүүлнэ.
Огноо:[08/13/2012 14:29]
Утас: 89007767
Ажлын байр худалдана. Одоо караоке, баар, зочид буудал ажиллаж байгаа. Үнэ: 625,000$.
Огноо:[08/13/2012 14:17]
Утас: 95958095
БГД Гэмтлийн эмнэлгийн баруун талд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж болох объект зарна. Бичиг баримт бүрэн, амьдрах хаустай, өөрийн эзэмшлийн газартай, гаражтай, 2 агуулахтай, 2 үйлчилгээний объекттой, 380 цахилгаанд холбогдсон, цахилгаанаар халдаг, бохирын системтэй
Огноо:[08/13/2012 13:57]
Утас: 99054401
Хайрганы орд зарна.
Огноо:[08/13/2012 13:52]
Утас: 99101466
5 шард 1 давхрын өргөтгөлтэй 240мкв ажлын байр зарна. Одоо ресторан, 8-н нэрийн хүнсний дэлгүүр, барилгын материал, барааны болон цэцгийн дэлгүүр, үйл ажиллагаагаа явуулж байна.
Огноо:[08/13/2012 13:30]
Утас: 99199050, 55154434
Баянхошуунд зам дагуу байрлалтай, 8-н нэрийн хүнсний дэлгүүр түрээслүүлнэ.
Огноо:[08/13/2012 13:21]
Утас: 95847777, 91854747
13-р хороолол Сандей Плазагийн баруун талд байрнуудын дунд орон сууцны 1 давхарт үйлчилгээний зориулалттай 450мкв талбай зарна.
Огноо:[08/13/2012 13:16]
Утас: 95179054, 88219626
Сансарын колонкод 3 давхар тоосгон төвийн цэвэр бохир холбогдсон нам даралтаар халдаг үйл ажиллагаа нь жигдэрсэн обьект зарна.
Огноо:[08/13/2012 12:39]
Утас: 99233299, 99888990

ХУД-ийн 10-р хороо Нисэхэд байрлалтай 450 мкв газартай, зам дагуу, 6х15 хэмжээтэй, доороо подвальтай , 1 давхар, дулаан цэвэр бохир ус болон 380 техникийн нөхцөлтэй холбогдсон, үйл ажиллагаа явуулаагүй шинэ объектыг зарна.
Огноо:[08/13/2012 12:33]
Утас: 99062838, 91092838, 91914040
3-р хороололд 6 өрөөтэй зочид буудал 8-н нэрийн хүнсний дэлгүүр ажиллаж байгаа 160мкв, 80мкв 2 давхар амьдрах зориулалттай байр, 2 машины дулаан гараж газрын хамт бүгд нэг доор байршил сайтай объект зарна
Огноо:[08/13/2012 12:25]
Утас: 99902043
ХУД, Яармагийн 2-р буудалд дэлгүүртэй, гурилын бөөний цэгтэй 3 тал хашаа зарна.
Огноо:[08/13/2012 12:25]
Утас: 99672100, 99230755
Хайлаастын шинэ эцэст буудал дээрээ байрлалтай 100мкв үйлчилгээний объекттой, 271мкв газартай хашаа зарна. Үл хөдлөх газрын гэрчилгээтэй.
Огноо:[08/13/2012 12:20]
Утас: 99015661, 99742191
Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжтой 10х10 хэмжээтэй 2 давхар обьект, 8х14 хэмжээтэй маш аятайхан өөртөө үйлчлэх 8-н нэрийн хүнсний дэлгүүр, 10х10 хэмжээтэй 6 өрөө 2 давхар амьдрах байшинтай 2 айлын 1300 мкв хашаа байшин зарна. Хаяг: БЗД, 5-р хороо, Монос 1-15 тоот. Үнэ: 350 сая.
Огноо:[08/13/2012 12:20]
Утас: 99750507
2 давхар үйлчилгээний объект зарна. Байрлал 7-н буудал зүг рүү автобусны буудлын зам дагуу цэвэр усны шугаманд холбогдсон цахилгаан халаалттай, бохирын 15 тонны цооногтой, 2 давхартаа караокетэй, 1 давхартай 8-н нэрийн дэлгүүр, комисс, сиди прокат, массажисттай уг объектыг бүх бичиг баримтын хамт зарна.
Огноо:[08/13/2012 12:13]
Утас: 55156035, 91151498
СХД Баянхошууны Жанцан дээр доороо гаражтай 8 нэрийн дэлгүүр зарна. Төвийн хүйтэн усанд холбогдох боломжтой. Байрлал сайтай, хүн ихтэй газар.
Огноо:[08/13/2012 12:05]
Утас: 99126998, 88603009
Тусгай зөвшөөрөлтэй архины үйлдвэр зарна.
Огноо:[08/13/2012 11:57]
Утас: 99000440, 313725
Өгөөмөр, Нарантуул захын зүүн талд байрлалтай Консул хотхонд үйлдвэр үйлчилгээ явуулахад тохиромжтой 1 давхрын 2 өрөө байр зарна.
Огноо:[08/13/2012 11:53]
Утас: 99095791
Сандей плазагийн 5 давхар болон подвальд лангуу зарна.
Огноо:[08/13/2012 11:50]
Утас: 99165461,88065461
8-н нэрийн хүнсний дэлгүүр хашаа байшингийн хамт зарна
Огноо:[08/13/2012 11:47]
Утас: 96689496
Үйл ажиллагаа явуулж байгаа хамгаалалтын алба зарна.
Огноо:[08/13/2012 11:20]
Утас: 88056084
Монголын үндэсний телевизийн зам дагуу худаг буудлын дэргэд 2 давхар объект компаний хамт яаралтай 150 саяас зарна. Үүнд: 8-н нэрийн хүнсний дэлгүүр, 2 машины гараж, цайны газар, 4 хөлсний өрөө, үйлдвэр үйлчилгээний зориулалттай ажлын байр, зуны сууц багтсан болно.
Огноо:[08/13/2012 11:04]
Утас: 88277399, 88086611
6-р бичил хороололд байрлалтай 12х18 хэмжээтэй, 2 давхар, 430мкв, 51-н тоосгон ханатай, цутгаж барьсан, 380-н тогтой, 400мкв газартай объект зарна. Байр машин оролцуулж болно.
Огноо:[08/13/2012 10:44]
Утас: 99110557, 91995057, 99091131
Нарантуул зах дээр жинсэн өмдний лангуу зарна. Үнэ: 5 сая. Төмөр авдар орсон болно.
Огноо:[08/13/2012 9:44]
Утас: 99916195
00-ын цаасны иж бүрэн шинэ үйлдвэр зарна. Удирдлагын функц монгол хэл дээр.
Огноо:[08/13/2012 9:23]
Утас: 96340707
Байрлал сайтай халуун усны газар зарна.
Огноо:[08/13/2012 9:19]
Утас: 96007536
8-н нэрийн хүнсний дэлгүүрийн зөвшөөрөл зарна.
Огноо:[08/12/2012 17:07]
Утас: 96615521
Эсгийний үйлдвэр маш хямд зарна.
Огноо:[08/12/2012 17:02]
Утас: 98166225
Ар гүнтэд 10 үнээтэй, 1 га газартай шинэ барьсан үнээний ферм зарна.
Огноо:[08/12/2012 14:36]
Утас: 99199515, 88407285

Хотын төвд 88мкв талбайтай 6 өрөө байрыг 305мкв талбайн хамт зарна.
Огноо:[08/11/2012 12:48]
Утас: 99077312
Кёкүшю цамхагийн доод талд 25-р эмийн сангийн баруун талд 100мкв Өнөр кафе зарна.
Огноо:[08/10/2012 15:23]
Утас: 95244242, 88109025
13-р хороололд шинэ замын урд 1 давхрын үйлчилгээний төвийн зориулалттай 3 өрөө байр зарна.
Огноо:[08/10/2012 11:12]
Утас: 95155630


Дэлгэрэнгүй

Зар /Ажилд авна/

0 сэтгэгдэл
Хувийн цэцэрлэгт дуу хөгжмийн багш ажилд авна. Цалин өндөр
Огноо:[08/13/2012 16:22]
Утас: 99100989, 99718416
5 шарын автобусны буудалд байрлах цайны газарт угаагч ажилд авна.
Огноо:[08/13/2012 16:02]
Утас: 96067599
Мжаан, өрлөгчин, шаварчин, дохиочин, барилгын туслах ажилтан тус тус ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:58]
Утас: 70115656, 99204790
Хөдөө ажиллах хамгаалагч яаралтай ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:58]
Утас: 70115656, 99204790
Хөдөө ажиллах Ковш , Булдозер, Бульдозерийн оператор, цахилгаанчин, гагнуурчин, үйлчлэгч, хамгаалагч, механик, гидро геологич тус тус ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:57]
Утас: 70115656, 99204790
Барилгын туслах ажилтан, жижүүр, жолооч ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:57]
Утас: 96018855
Дарь-эхэд байрлалтай хэрчсэн гурилын үйлдвэрт өдөр шөнийн ээлжинд ажилчид ажилд авна. Цалин 250,0 төгрөг. Өдрийн хоол үнэгүй.
Огноо:[08/13/2012 15:55]
Утас: 95198445, 91008445

Нарантуул зах дээр 20-30 насны эмэгтэй худалдагч ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:45]
Утас: 91020222
Интер номд худалдагч, гадаад харилцааны менежер, аж ахуйн менежер, цахилгаанчин, мужаан, хамгаалагч ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:43]
Утас: 70100903, 99080605
Гэрийн үйлчлэгч яаралтай ажилд авна. Боломжийн цалинтай, оюутан биш.
Огноо:[08/13/2012 15:42]
Утас: 99001452
10 хуруугаар шивдэг мэдээллийн оператор авна.
Огноо:[08/13/2012 15:38]
Утас: 50501313, 50501414
Хүүхэд асрагч ажилд авна. Байр хоол үнэгүй.
Огноо:[08/13/2012 15:38]
Утас: 88778872
Хүнсний мухлагт худалдагч ажилд авна. 2 хоног гараад 2 хоног амарна.
Огноо:[08/13/2012 15:37]
Утас: 96660789
21-р хороолол, Депод гэртэй худалдагч, касс үйлчлэгч ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:35]
Утас: 99163542, 96069326
Өгөөмөр техникийн захын зүүн талд байрлалтай хүнсний супермаркетад худалдагч, үйлчлэгч, ачигч, аж ахуйн туслах ажилчин тус тус ажилд авна. Мөн СӨХ-д үйлчлэгч харуул ажилд авна. Байраар хангана.
Огноо:[08/13/2012 15:34]
Утас: 99276127, 91166122
Оюутан биш зөөгч ажилд авна. Модны 2, 10-р хороололд гэртэй бол сайн.
Огноо:[08/13/2012 15:32]
Утас: 91023933
Шүдний эмч, сувилагч ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:32]
Утас: 96649210
Өндөр зэрэглэлийн арьс гоо заслын эмнэлэгт сувилагч мэргэжилтэй хүнийг гоо засалчаар сургаж өндөр цалинтай ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:31]
Утас: 88088570
Бэлтгэгч угаагч яаралтай ажилд авна. Цалин өндөр, хөдөөнөөс ирсэн байж болно.
Огноо:[08/13/2012 15:31]
Утас: 99006984
Хүүхэд асрагч ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:28]
Утас: 88778872
Хөдөө ажиллах малчин ажилд авна. Гэр бүлээрээ байж болно.
Огноо:[08/13/2012 15:28]
Утас: 99760818, 91661090
Хэрчсэн гурилын үйлдвэрт яаралтай ажилтан ажилд авна. 17-н буудал дээр.
Огноо:[08/13/2012 15:28]
Утас: 91612682, 91145392
Төмөр хийцийн үйлдвэрт гагнуурчин, гагнуурын туслах ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:27]
Утас: 91919643, 91665588
Хөдөө цайны газарт ажиллах боломжтой туслах тогооч, бэлтгэгч, угаагч ажилд авна. Байр хоолоор хангана. Гэр бүлийн хүмүүс байж болно
Огноо:[08/13/2012 15:26]
Утас: 98067666, 98088366, 96657666
Бетон арматурчин, барилгын мужаан ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:25]
Утас: 96012800
Монгол цонх групп ХХК дараах ажлын байранд урьж байна. Үүнд: Вакум цонхны үйлдвэрт 20-45 насны эрэгтэй хүмүүсийг ажилд авна. Өдрийн 2 хоолтой. Унааны мөнгө олгоно. Сарын сүүлд ирцийн нэмэгдэл олгоно. Цалин: 500,0-төгрөгнөөс дээш. Шинээр нээгдэж байгаа ресторанд мэргэжлийн тогооч, зөөгч, бэлтгэгч, үйлчлэгч ажилд авна. ТШ: 20-45 насны эрэгтэй, эмэгтэй.
Огноо:[08/13/2012 15:25]
Утас: 55158631, 99971506
Барилгын туслах, шаварчин, өрлөгчин ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:24]
Утас: 88009631
Тогтвор суурьшилтай ажиллах борлуулагч ажилд авна. Үндэсний лотерей компани.
Огноо:[08/13/2012 15:24]
Утас: 77119191
Хөдөө ажиллах боломжтой хятад хэлний орчуулагч ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:24]
Утас: 88028876
Менежер, зохион байгуулагч, орператор, худалдагч, зөөгч, үйлчлэгч, угаагч, хувьдаа машинтай хүргэлтийн жолооч авна.
Огноо:[08/13/2012 15:23]
Утас: 70166003
Гадаадад ажиллаж амьдарч байсан хүмүүсийг гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид ажилд авна. Нас харгалзахгүй. Цалин 500,0.
Огноо:[08/13/2012 15:22]
Утас: 96651127, 98890971, 99153409
Оёж нэхэх чадвартай эмэгтэй хүнийг ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:21]
Утас: 99170683
Хархорин зах болон Бөмбөгөр худалдааны төвд бэлэн хувцасны лангуунд яаралтай нас харгалзахгүй худалдагч ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:21]
Утас: 99156796
Дулааны тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин, токарьчин, туслах ажилтан /400,0 төгрөгөөс эхэлж цалинжина. Өдрийн хоол унаатай./ ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:20]
Утас: 99019161, 99131200
С ангиллын жолооч ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:19]
Утас: 99170015
Эмэгтэй хамгаалагч яаралтай ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:17]
Утас: 89807011, 89807014
Банкинд ажиллах 25-45 насны эрэгтэй хамгаалагч ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:16]
Утас: 89807014, 89807011
Дохиолол хамгаалалтын компанид хамгаалагч, оператор, шуурхайн жолооч, шуурхайн хамгаалагч яаралтай ажилд авна. Цалин өндөр.
Огноо:[08/13/2012 15:15]
Утас: 89807014, 89807011
Баруун 4 замын 11-р сургуулийн зүүн талд Транс Капитал ББСБ оффисын жижүүр ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:14]
Утас: 70118661, 99134150
Эм найруулагч ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:14]
Утас: 99021810
Жуковт байрлалтай зочид буудалд ресепшн ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:14]
Утас: 93097994
Худладагч нас харгалзахгүй ажилд авна. 3-р хороололд
Огноо:[08/13/2012 15:13]
Утас: 91993822
Ресторан пабд тогооч, бэлтгэгч, угаагч, бармен, зөөгч, ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:13]
Утас: 96090065
Цахилгаанчин ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:11]
Утас: 99054527
Автын засварчин, оёдолчин, нярав, механик инженер, замын туслах ажилтан, барилгын туслах ажилтан, орцны үйлчлэгч тус тус ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:09]
Утас: 99049913, 99018217
Жуковт дэлгүүрийн худалдагч ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:08]
Утас: 98204254, 93097994
Сансарт байрлалтай цайны газар угаагч ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:08]
Утас: 99180398, 88025086
Мантуун цехэд ажилтан авна.
Огноо:[08/13/2012 15:07]
Утас: 88089989
Уул уурхайн компанид дараах ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна. Үйл ажиллагааны менежер, захирлын туслах / хуульч мэргэжилтэй/ , хуульч, анли хэлний орчуулагч, нягтлан бодогч, хангамжийн менежер, ашиглалтын геологич, авто грейдр, бульдозер оператор, цахилгааны инженер, хамгаалагч, химийн инженер, цахилгаанчин ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:06]
Утас: 95950879, 70117991
ЧД-ийн Баянбүрдэд байрлалтай пабд зөөгч ажилд авна. Байр, хоолоор хангана. Сарын цалин 200,0-300,0 төгрөг.
Огноо:[08/13/2012 15:04]
Утас: 96654749
Нарийн бичиг ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:03]
Утас: 99114688
Угаагч, бэлтгэгч яаралтай ажилд авна. 13-р хороололд гэртэй бол сайн. Цалин 300,0 мянга.
Огноо:[08/13/2012 15:03]
Утас: 96641235
Эксковаторын оператор ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:02]
Утас: 99019007
Лицензтэй ээлжийн сувилагч ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:02]
Утас: 99170848
25-30 хүртэлх насны нягтлан бодох ажилд авна.
Огноо:[08/13/2012 15:01]
Утас: 99117240
14-16 насны эрэгтэй хүмүүсийг хичээлийн бус цагаар цагийн ажилд авна. Хотын харъяалалтай, цэвэрч нямбай, муу зуршилгүй, байрлаж ажиллах. Будда шүтлэгтэй бол сайн.
Огноо:[08/13/2012 15:01]
Утас: 89127918
Барилга дээр ажиллах бетон арматурчин, өрөг угсрагч, мужаан, гагнуурчин, Маз, Краны жолооч, туслах ажилтан тус тус ажилд авна.
Огноо:[08/13/2012 14:59]
Утас: 77334455, 99047263
Цайны газар хуушуур бууз, хоолны тогооч сургаж авна. Мөн зөөгч, угаагч, бэлтгэгч авна.
Огноо:[08/13/2012 14:59]
Утас: 91613446, 91673335
20-45 хүртэлх насны хүмүүсийг хамгаалагчаар ажилд авна. Хөдөө орон нутгийн иргэд байж болно.
Огноо:[08/13/2012 14:58]
Утас: 95226618, 88856618
Худалдагч ажилд яаралтай авна.
Огноо:[08/13/2012 14:58]
Утас: 357102, 96434999
Барилгын туслах ажилчин ажилд авна. Хувь хүн болон бригадтай хамтарч ажиллана
Огноо:[08/13/2012 14:58]
Утас: 96649945, 89909945
Тавилгын цехэд мужаан ба туслах мужаан ажилд авна. Цалинг 7 хоногоор өгнө.
Огноо:[08/13/2012 14:57]
Утас: 99842274, 99182774, 93219225, 93219224
Тооцооны нябо, Д ангилалтай автобусны жолооч ажилд авна
Огноо:[08/13/2012 14:56]
Утас: 99006540, 99012470
Хэл ярианы чадвар сайтай эмэгтэй маркетингийн менежерээр ажилд авна.
Огноо:[08/13/2012 14:55]
Утас: 96686202, 94201995
Барилгын мужаан, нимгэн төмөрчин, туслах ажилтан ажилд авна.
Огноо:[08/13/2012 14:53]
Утас: 91111249
Жуковт байрлалтай хүнсний дэлгүүрт худалдагч ажилд авна. Цалин өндөр. Хоол үнэгүй.
Огноо:[08/13/2012 14:52]
Утас: 99997402, 98204254
Драгонд ойр гэртэй зөөгч, хуушуурын туслах тогооч ажилд авна. Унаа хоолны мөнгөтэй. Жич: Амьдрах байраар хангаж болно.
Огноо:[08/13/2012 14:52]
Утас: 99737419
 


Дэлгэрэнгүй

Улсын баатрын утааны эсрэг тэмцэл эхлэв

0 сэтгэгдэл

Хотын мэр Э.Бат-Үүл сонгуулийн амлалтдаа хүрэхээр зүтгэж эхлэв. Улаанбаатарын утаа, замын хөдөлгөөний түгжрэл нийслэлчүүдийг дарга цэрэг, баян ядуу гэж ялгалгүй уурыг нь барж байна. Тэднийг энэ зовлонгоос ангижруулах амлалт өгсний хүчинд АН сонгуулиар МАН-ын олон жилийн ноёрхлыг унагасан юм. Экс мэр Г.Мөнхбаяр жил дараалан олон тэрбум төгрөгийг Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг тэмцэнэ гэж улсын төсвөөс аваад утаанд ялагдсан. Өчигдөр тэр нийслэлийн МАН-ын даргын тахимаа бас өглөө.
Одоо улсын баатар Э.Бат-Үүл утааны эсрэг давшилтын галын бэлтгэлээ эхлэв. Монголчуудын талаас илүү нь Улаанбаатарт амьдардаг, тэдний 60 хувь нь гэр хороололд оршин суудаг. Өөрөөр хэлбэл, 184 мянган өрхийн 736 мянган хүн гэсэн үг. Хөөрхий тэд өвлийг дулаахан давахын тулд муу пийшингээ улайстал галлахаас өөр аргагүй. Амьдрал барзгар байгаа учраас юу эс түлэхэв. Улаанбаатарын утааны 70 хувь гэр хорооллоос үүдэлтэй гэдгийг судалгаагаар нэгэнт тогтоосон юм.
21 дүгээр зуунд хотынхон хүн шиг амьдрахын тулд гэр хорооллыг дулаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбож, зам харгуй тавих хэрэгтэй. Ийм дэд бүтцийг бий болгоход 1,8 их наяд төгрөг шаардагдана. Энэ нь 2012 оны улсын төсвийн 32 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм. Монгол Улс газрын баялгийнхаа үр шимээр хөлжиж, эдийн засаг 17 хувиар өслөө. Уул уурхайн салбарт татварын зохицуулалтыг хэр оновчтой бүрдүүлснээр байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээж, богино хугацаанд хөгжлийн хүссэн түвшиндээ хүрч чадах эсэх нь багагүй шалтгаалдаг байна.
Манайхан гадагшаа зэс, цайрын баяжмал, нүүрсийг их хэмжээгээр гаргаж байна. Ялангуяа нүүрсний экспорт зэсийнхээс давж, өмнөх оныхоос 129 хувиар нэмэгджээ. Монгол Улс хар төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх зорилго тавьж байгаа ч нүүрс, төмрийн хүдрийн уурхайнууд шинээр нээгдэж, олборлох зардал бага байгаагаас экспорт нэмэгдэх таатай орчин бүрдэж байна. Харамсалтай нь дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч, манай урд хөрш Хятад улс Монголын нүүрсийг түүхийгээр нь дэлхийн зах зээлийн үнээс 50 хувь хямдаар авдаг. Тиймээс манай төсвийн орлого төдийчинээ дундардаг нь ойлгомжтой.
Харин Хятад эрдэс бүтээгдэхүүндээ экспортын татвар ногдуулдаг. Экспортын татвар нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас шалтгаалан өсөх хандлагатай байгаа. Олон улсын практикаас харахад нүүрсний экспортын татвар дунджаар 6,5-25 хувь байна. Хойд, урд хөрш ОХУ, БНХАУ-д нүүрсний нийт татварын хэмжээ бүр 56-70 хувьд хүрчээ. Гэтэл дэлхийд нүүрсний экспортын татваргүй ганцхан орон бол манай Монгол. ӨАБНУ, Австрали гэхэд бүр нүүрсний үнийн өсөлтөд 10-40 хувийн татвар тогтоожээ. АНУ-д нүүрсний ашиглалтын лицензийг газрын хэвлийд байхаас нь дуудлага худалдаагаар зардаг байна.
Япон зэрэг хөгжилтэй орнуудад зорилтот татварын аргаар хөрөнгө босгож, томоохон зорилтоо хэрэгжүүлдэг  ажээ. Өөрөөр хэлбэл зарим төрлийн татварын орлогыг тулгамдсан зорилтоо цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд 100 хувь зарцуулдаг байна. Иймээс нүүрсний экспортод татвар тогтоох цаг болсон гэж зарим эрхэм гишүүн үзэж байна. Манайд нүүрсний роялти тав, орлогод 10-25, нэмэгдсэн өртөгт 10 хувийн татвар ногдуулдаг нь нийлээд дөнгөж 40 хувь болж байгаа юм. Тэгвэл нүүрс, төмрийн хүдэрт долоон хувийн экспортын татвар ногдуулснаар жилдээ 488 тэрбум төгрөг буюу 370 сая орчим ам. долларын орлого олох бололцоотой. Энэ орлого жил тутам 20-оос доошгүй хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Нүүрсний экспортын дөрвөн жилийн татварын орлогоор мөнөөх гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн 1,8 их наяд төгрөгийн хөрөнгийг саадгүй босгож чадна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ нарын зургаан эрхэм Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Уг хуульд заасан зорилтот татварын орлогыг түүхий нүүрс, баяжуулсан нүүрс буюу хуурай болон нойтон технологийн аргаар боловсруулалт хийсэн нүүрс, мөн эцсийн бүтээгдэхүүн буюу хагас кокс, кокс, хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүний экспортын татвараар бүрдүүлэхээр заажээ. Гэхдээ ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн эхний 4-8 жилд оруулсан хөрөнгө оруулалтын зардал татварт ногдох орлогоос хасагдах юм. Нүүрсний экспортын татварыг боловсруулалтын түвшингээс шалтгаалан ялгавартай тогтоох бөгөөд боловсруулалтын түвшин ахих тутам ажлын байр нэмэгдэж, татварын хэмжээ багасна. Цаашилбал төмрийн баяжмал, төмрийн хүдрийн экспортод ч татвар ногдуулахаар тусгажээ.
Зорилтот татварын тогтолцоо нь манай улсын хувьд шинэ алхам болох юм. Хуульд зааснаар зорилтот татвар гэж тусгай байдлаар тодорхойлогдсон зардалд ногдуулах татвар бөгөөд энэ татвараар улсын болон орон нутгийн төсөвт орсон орлогыг хуульд заасан зориулалтаар зарцуулах татварыг хэлнэ гэжээ. Мөн нийслэлийн гэр хорооллын дэд бүтэц гэж эрчим хүч, цэвэр, бохир усны шугам, харилцаа холбооны шугам сүлжээний барилга байгууламжийг хэлнэ гэсэн байна.
Манай улсын ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар нийт экспортын 50 хувийг эзэлж байсан бол өнөөдөр 90 хувьд хүрчээ. Цаашид Оюутолгой, Тавантолгойн стратегийн орд газрын олборлолтын үйл ажиллагаа эхэлснээр энэ хэмжээ 98 хувийг эзлэхээр байна. Зорилтот татварын тогтолцоо нь боловсруулаагүй нүүрсийг дэлхийн зах зээлээс маш доогуур үнээр экспортолж байгаа гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцэлтэй тулгарч магадгүй. “Чин хуа МАК” ХХК 2012 онд 1,5 сая тн нүүрс экспортлохоор тооцсон боловч тогтвортой байдлын гэрээний хүрээнд татварын орчин зохицуулагдахаар байна. Нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн нийт татварын хэмжээ экспортын татварыг нэмээд ч бусад орнуудтай харьцуулахад хамаагүй доод түвшинд байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт буурах шалтгаан болохгүй.
Үнэхээр хүн шиг амьдарч, улс шиг хөгжихөд зорилтот татварын тогтолцоо том хөшүүрэг болох ирээдүй байна. Эхний ээлжинд эрхэм гишүүдийн дарах кнопноос хуулийн хувь заяа шалтгаална. МАК-ийн Нямтайширын Номтойбаяр, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ нарын нүүрсний акулууд улс орны эрх ашгийн төлөө чин шударгаар зүтгэх эрхэм гишүүний өргөсөн тангаргийнхаа өөдөөс сөрнө гэж юу байхав. Тэгээд ч УИХ-ын гишүүд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн дагуу ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ албан ёсоор мэдүүлэх үүрэгтэй. Хуульд бас “Албан тушаалтны ашиг сонирхлын мэдүүлэг нээлттэй төдийгүй иргэд саадгүй танилцах боломжоор хангагдана” гэсэн заалт ч бий.
Спикерийн гар бие оролцсон экспортын татвартай холбогдох хуулиудын төсөл эрхэм түшээдийн ширээн дээр хэдийнэ тавигдаж, хотын мэр, улсын баатар Э.Бат-Үүл хуулийн хувь заяа хэрхэн шийдэгдэхийг их давшилтын өмнөх нам гүм шиг хүлээж ядаж байна. Утааны эсрэг улсын баатрын тэмцэл эхлэв.


Дэлгэрэнгүй