Tuesday, August 14, 2012
Гадаад валютын өнөөдрийн дуудлага худалдаагаар банкууд ам.долларыг 1351.0-1361.50 төгрөгийн ханшаар худалдан авах, юанийг 212.80-214.10 төгрөгийн ханшаар худалдан авах саналыг Монголбанкинд ирүүлжээ. Валютын дотоодын захын ам.доллар, юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.
Дашрамд дурдахад, Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог билээ. Энэ нь валютын зах зээлийн тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг юм.
About the author
admin had written 8 articles for Inspiration BlogDonec accumsan malesuada orcidonec sitmet eros lorem isum dolor amet incon. Adipiscing elit maurise pharetra magna accumsan. Malesuada orcdonec umet lorem doloronsec malesuada.
Subscribe to:
Post Comments (Atom)