Tuesday, August 14, 2012
Өнгөрсөн зургадугаар сард Египетийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон М.Мурси ээлжит томилгоогоо хийжээ. Тэрээр Цэргийн дээд зөвлөлийн дарга, фельдмаршал Мохамед Хусейн Тантави болон Ерөнхий Штабын дарга Сами Аннан нарыг албан тушаалаас нь огцруулсан байна. Мөн Египетийн төрийн тэргүүн Үндсэн хуулийн тунхаглалыг хүчингүй болгожээ. Учир нь Египетийн Ерөнхийлөгч Х.Мубарак огцрох үед Цэргийн дээд зөвлөл төрийг барих болсон. Тэд Үндсэн хуулийн тунхаглалыг боловсруулахдаа Ерөнхийлөгчийн үүргийг хязгаарлаж, цэргийнхэн давуу эрхтэй байхаар тусгасан аж. М.Мурси Ерөнхийлөгчийн албаа хүлээн авах үед сөрөг хүчнийхэн дээрх тунхаглалыг халахыг шаардаж байсны дагуу ийн хүчингүй болгожээ. Египетийн хэвлэлд дурдсанаар М.Мурси дээрх алхмыг хийхээс өмнө цэргийн Дээд зөвлөлийнхөнтэй зөвшилцсөн гэнэ. Египетийн Батлан хамгаалахын сайдаар Абдельфаттах ас-Сисиг томилжээ.
About the author
admin had written 8 articles for Inspiration BlogDonec accumsan malesuada orcidonec sitmet eros lorem isum dolor amet incon. Adipiscing elit maurise pharetra magna accumsan. Malesuada orcdonec umet lorem doloronsec malesuada.
Subscribe to:
Post Comments (Atom)