'
Жил болгон өрнөх автозам засварын ажилтай зэрэгцээд түгжрэл дээд
цэгтээ хүрнэ. Түгжээнд зогсох жолооч нар бухимдахдаа дуут дохиогоо
байдгаараа чарлуулах нь чихэнд чийртэй төдийгүй бусдад үнэхээр ядаргаа
болох юм. Уг нь дуут дохиог онцгой нөхцөлд хэрэглэх ёстой л доо.
Нэгэнтээ таг зогссон байхад мянга дарж чарлуулаад ямар нэмэр байх
билээ. Мөн хөдөлгөөнд хэвийн оролцож байгаа үедээ ямар ч шалтгаангүй
дуут дохиогоо дуугаргахгүй байх хэвшилд суралцмаар байна. Зүв
зүгээр хажуу эгнээнд зэрэгцэж яваа байж л яасан нь мэдэгдэхгүй гэнэт
сигналаа орилуулна. Цонх онгорхой байхад хэн нэгэн бусдыгаа үл
хүндлэгч жолоочоос болж дуут дохионы хангинах чимээ үнэхээр хэцүү.
Шөнө дунд шахуу цонхон доор ирчихээд хүн дуудаж байгаа нь энэ гэж бас
баахан сигнал дарагчид байна. Энэ бүхнийг жаахан ч атугай хязгаарлах
хэрэгтэй болсон доо. Хээр талд байгаа юм шиг ингэж сигнал орилуулаад
байгаа жолооч нарт тооцох хариуцлагыг бий болгох зайлшгүй хэрэгтэй
болсныг шийдвэр гаргагчид эрхбиш мэдэж байгаа биз. Ер нь хэн хүний
яриад байдаг хотын соёл гээч зүйл бол хажуу хавирганы хүмүүст төвөг
бололгүй бусадтайгаа зэрэгцэн амьдрахыг хэлдэг. Дуут дохиогоо огтхон ч
шаардлагагүй үед хэт их дуугаргах нь бусдадаа шууд бусаар халдаж
байна аа гэсэн үг. Холбогдох байгууллага нь ч иргэдээс мэдээлэл авдаг
тогтолцоотой болоход болохгүй зүйлгүй. Толгой эргэтэл сигналддаг
жолооч нарыг тэр зуршлаа орхитол нь шийтгээд байсан ч яахав дээ. Ер нь
сигналаа байдгаар нь дардаг байдлыг л даруй зогсоох хэрэгтэй болсон
байна шүү. Жолооч нар ч гэсэн багахан тэвчээр гаргаад дуут дохиогоо
дуугаргахаа больчих л доо.
Tuesday, August 14, 2012
About the author
admin had written 8 articles for Inspiration BlogDonec accumsan malesuada orcidonec sitmet eros lorem isum dolor amet incon. Adipiscing elit maurise pharetra magna accumsan. Malesuada orcdonec umet lorem doloronsec malesuada.
Subscribe to:
Post Comments (Atom)